Киев: Украины кибер халдлагад Орос улс буруутай
2022, 1 сарын 17. 10:010

Өнгөрөгч баасан гарагт Украин улсын төрийн албан ёсны веб хуудаснууд нэгэн зэрэг ажиллагаагүй болсон хэрэг гарчээ.

Тодруулбал, тус улсын засгийн газрын мэдэлд байдаг 70 орчим веб хуудас бүх төрлийн хандалт хүлээж авахаа больж, “тохиож болох хамгийн муу үйл явдалд бэлд” гэсэн бичиг гарч ирсэн байна.

Ukraine cyber-attack: Russia to blame for hack, says Kyiv - BBC News

Тийнхүү веб хуудаснуудын үйл ажиллагаа хэдэн цагийн дотор сэргэж эхэлсэн ч дээрх кибер халдлага нь Украин улсын хувьд сүүлийн дөрвөн жилд тохиолдсон хамгийн том халдлагад тооцогдох болсон ажээ.

Харин Украин улсын засгийн газраас кибер гэмт хэргийн ард ОХУ байгаа гэж мэдүүлсэн байна. Гэвч одоогоор ОХУ халдлагын тухай ямар нэг мэдэгдэл хийгээгүй юм. Тэгвэл АНУ, НАТО-гийн зүгээс хэргийг үйлдсэн этгээдүүдийг буруушааж, Украин улсад дэмжлэг үзүүлэх санал тавьжээ.

Украин улсын Мэдээллийн яам дахь мэргэжилтнүүд халдлагын тухай хэвлэлийнхэн хэзээ, хэзээ, юу гэж мэдээлсэн болохыг цаг хугацааны хувьд жагсаан үзүүлснээс үзэхэд ОХУ-ын хэвлэл мэдээллийн агентлагууд Украин улсын хэвлэлийнхнээс ч урьдаар халдлагын тухай нийтэлсэн байсныг илрүүлж, улмаар энэ нь ОХУ-ыг хэрэгт сэжиглэх хамгийн том сэжүүр болсон байна.

Түүнчлэн сүрдүүлэг бүхий зурвас хакердах үйл явцын эхэнд гарч ирж байсан нь Орос, Украин, Польш хэлнээ байсан бөгөөд польш улсын засгийн газраас зурвасыг унаган Польш хэлтэй хүн бичээгүй болохыг баталжээ. Тийнхүү Польш улсын зүгээс ч ОХУ-ыг хэрэгт сэжиглэх болсон юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42