77 жилийн дараа Анне Франк охиныг нацистуудад барьж өгсөн урвагч хэн байсныг тогтоожээ
2022, 1 сарын 18. 11:130

Еврей үндэстэн асан Анне Франк охин Гитлерийн дарангуйллын үед гэр бүлийн хамтаар 2 жилийг нуувчинд өнгөрүүлж, харамсалтайгаар баригдан 1945 онд 15 насандаа нацистуудын хорих лагерьт амиа алдсан билээ.

Түүний нуувчид байх хугацаандаа бичсэн өдрийн тэмдэглэл хожим хойно ном болон хэвлэгдэж, дэлхий дахинаа хамгийн өндөр борлуулалттай номын тоонд тооцогдох болсон юм. Тэгвэл түүнийг болон гэр бүлийнхнийг нь нацистуудад барьж өгсөн хүн хэн байсныг 77 жилийн дараа мөрдөн шалгах ажиллагаагаар олж илрүүлжээ.

Улмаар Холбооны тагнуулын төвийн ажилтныг багтаасан мөрдөн шалгах багийн дүгнэлтээр Амстердам хотод амьдарч асан Арнолд ван дэн Берг гэх еврей эр өөрийн амиа аврахын тулд тэднийг золиосолсон гэнэ.

Арнолд ван дэн Бергийн хувьд тухайн үед еврейчүүдийн бүсэд нацистын үзэл суртлыг хэрэгжүүлэн мөрдүүлдэг байсан хүн бөгөөд Амстердам хот дахь Еврейчүүдийн зөвлөлийн гишүүн байсан юм. Гэвч 1943 онд зөвлөлийг албадан тарааж, гишүүдийг нь хорих лагерьт хүргэж байжээ.

Хачирхалтай нь Арнолд бусдын гишүүний хамтаар хорих лагерьт хүргэгдээгүй ба цаг үеийн ороо бусгаа үед Амстердам хотноо тайван амьдарч байсан байна. Улмаар нотлох баримтаас үзвэл Еврейчүүдийн зөвлөлийн нэгэн гишүүн нацистуудыг мэдээллээр хангаж байсан нь тодорхой болсон юм. Тийнхүү мөрдөн шалгах багийнхны үзэж байгаагаар Арнолд өөрийн болон эхнэрийнхээ амийг аврахын тулд нацистуудыг мэдээллээр хангаж байсан гэнэ.

Түүнчлэн Арнолдоос гадна өөр нэгэн еврей хүн мэдээлэгчийн үүрэгтэй байсан гэх сэжиг ч байгаа юм.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хамгийн хачирхалтай мэдээлэл нь Анне Франкийн эцэг Отто Франк Арнолдыг урвагч гэдгийг мэдэж байсан явдал ажээ. Гэхдээ яагаад ямар ч арга хэмжээ аваагүй тухайд тэд Отто Франк түүнийг илчлэх нь асуудлыг улам л хүндрүүлэх байсан гэж таамагласан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
4
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04