Microsoft компани виртуал тоглоом хөгжүүлэгч Blizzard-ыг 69 тэрбум ам.доллароор худалдан авахаар болжээ
2022, 1 сарын 19. 1:200

Microsoft компани орон нутгийн цагаар 18-ны өдөр Америкийн тоглоом хөгжүүлэгч томоохон компани болох Activision Blizzard-ийг 68.7 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсноо зарлалаа.

Microsoft нь Blizzard компанийн хувьцааг нэгж бүрийг 95 ам.доллароор буюу зах зээлд арилжаалагдаж байснаас даруй 45%-иар өндөр үнээр бүгдийг нь худалдан авах тохиролцоонд хүрсэн ба энэ нь Microsoft-ын 46 жилийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт болж буй юм. Үүгээрээ Microsoft нь метаверс буюу гурван хэмжээст виртуал ертөнцийн ноёрхолын төлөөх тулаанд оролцох боломжтой боллоо хэмээн үнэлэгдэж байна.

Blizzard компанийн хувьд “Call of Duty”, “Candy Crush” зэрэг алдартай тоглоомуудыг бүтээсэн бөгөөд дэлхий даяар бараг 400 сая хэрэглэгчтэй аж.

Гэвч Blizzard нь компани нь одоогийн байдлаар удирдлагуудын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг болон эрэгтэйчүүд давамгайлсан ажлын байрны соёл зэргээс үүдэн тус компанийн эсрэг эрх баригчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02