АНУ-ын жүржийн ургац сүүлийн 76 жилд байгаагүйгээр багасах төлөвтэй байна
2022, 1 сарын 19. 2:020

Уолл Стрит Журнал сонины 17-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын жүржийн тариалан энэ жил 1945 оноос хойших хамгийн бага ургацыг авах төлөвтэй байгаа ба үүнтэй зэрэгцэн жүржийн шүүсний фьючерс үнэ өссөн талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдаснаар, АНУ-ын Хөдөө аж ахуй, ойн яамны зүгээс Флоридагийн жүржийн ургац энэ жил 40,8 килограммын хэмжээтэй 44,5 сая хайрцаг хүрэх төлөвтэй байна хэмээн мэдэгдэж өмнөх таамаглалаа бууруулсан байна. Хэрэв дээр дурдсан таамаг зөв бол энэ жилийн жүржийн ургац 1945 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ гэж Уолл Стрит Журнал сонин мэдээлжээ.

Флорида мужийн Цитрусын албаны хэлснээр ийнхүү ургац багасах болсон гол шалтгаан нь цитрусын ногоон өвчин дэгдсэнтэй шууд холбоотой гэжээ. Цитрусын ногоон өвчин нь "жүржийн модны бөөс"-өөр дамжин тархаж, модны шим тэжээл, чийгийн урсгалыг хааж, жимс нь боловсорч гүйцэлгүй модноосоо унадаг ба өвчилсөн жимс нь маш исгэлэн амттай байдаг учир арилжааны зорилгоор ашиглах боломжгүй байдаг аж. Цитрусын ногоон өвчин 2005 онд Флорида мужид анх илэрснээс хойш тус нутгийн жүржийн тариаланд ихээхэн хор хөнөөл учруулсаар байна.

Уг мэдээ гарахтай зэрэгцэн жүржийн шүүсний фьючерс үнэ өссөн байна.

Хөлдөөж өтгөрүүлсэн жүржийн шүүсний фьючерс үнэ 14-ний өдөр нэг паунд нь (ойролцоогоор 450 грамм) 1.50 ам.долларт хүрч арилжаа хаагдсан нь цар тахал дэгдэснээс хойш 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний дараахан Хөдөө аж ахуй, ойн яам энэ оны ургацын таамаглалыг бууруулснаар фьючерс үнэ дахин 5.1%-иар өссөн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15