Германы өнгөрсөн жилийн ДНБ-ий өсөлтийн 0.5 хувийг BoiNTech компани дангаар бүрдүүлжээ
2022, 1 сарын 19. 2:530

Германы эдийн засгийн томоохон судалгааны хүрээлэнгүүд орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдэгдэхдээ, тус улсын ДНБ өнгөрсөн онд 2.7 хувиар өссөний 0.5 нэгж хувь нь дэлхийд анх удаа шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакциныг бүтээсэн эм үйлдвэрлэгч BioNTech компанийн ач тус гэж тооцоолжээ.

Германы үндэсний статистикийн хороо 14-ний өдөр мэдээлснээр, тус улсын ДНБ өнгөрсөн онд 2.7 хувиар өссөн ба үүний 0.5 хувь нь Pfizer-тэй хамтран дэлхийд хамгийн анх удаа шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакциныг бүтээсэн BioNtech компанийн нөлөө гэж Германы эдийн засгийн томоохон судалгааны байгууллагууд дүн шинжилгээ хийсэн тухай онцолжээ. Дэлхийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн (IfW) эдийн засгийн шинжилгээний албаны дарга Нилс Янссен Киел “Өнгөрсөн жил анх удаа вакцин бүтээгчдээс олсон лицензийн орлогыг улс орнуудын жилийн ДНБ-д оруулан тооцсон ба Германы хувьд уг дүн ДНБ-ий 0.5 нэгж хувьтай тэнцсэн юм” гэжээ. Германы Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн (IMK) эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Себастьян Дуллиен "BoiNTech компани нөлөө үзүүлсэн нь маргаангүй үнэн" гэж хэлсэн юм. Германы Статистикийн албаны зүгээс ч санал нэгтэйгээр үүнийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тодорхой тоо хэлж чадахгүй байгаа аж.

АНУ-ын Pfizer компанитай хамтран цар тахлын эсрэг вакцин бүтээсэн BioNTech компани өнгөрсөн жил уг төслийнхөө ачаар 16-17 тэрбум еврогийн орлого олсон бол 2020 онд тус компанийн борлуулалт 500 сая евроос хэтрээгүй тухай Ройтерс агентлаг онцлов.

IMK-ын эрдмийн хэлтсийн дарга Дуллиен хэлэхдээ "Ганц компани Германы эдийн засгийн өсөлтөд ийм их хувь нэмэр оруулсан тохиолдол хэзээ ч байгаагүй. Түүнчлэн BioNTech компани нь гадны орнуудаас түүхий эд бага авдаг учраас дотооддоо үнэ цэнийг бий болгодог нь эдийн засгийн өсөлтөд шууд сайнаар нөлөөлдөг” хэмээн сайшаажээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02