АНЭУ-ын газрын тосны байгууламжид халдлага гарснаар нефтийн үнэ сүүлийн долоон жилийн дээд цэгтээ хүрлээ
2022, 1 сарын 19. 3:510

Йемений босогчид газрын тос олборлогч томоохон улс болох АНЭУ-ын нефтийн байгууламжид халдлага үйлдсэний дараа олон улсын нефтийн үнэ сүүлийн долоон жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн тухай Ройтерс болон Блүүмберг агентлагууд орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлэв.

Мөн өдөр Лондоны ICE фьючерс бирж дээр Brent маркийн нефтийн үнэ нэг өдрийн дотор нэг баррель нь 87.85 ам.долларт хүрч өссөн байна. West Texas Intermediate (WTI) газрын тосны үнэ ч мөн өдөр 85.53 ам.долларт хүрчээ. Энэ нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үнэ гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Тодруулбал, Брент нефтийн үнэ энэ онд л гэхэд 12 орчим хувиар өссөн байна.

Йемений босогчид АНЭУ-ын газрын тосны байгууламжууд руу дайрсан нь геополитикийн эрсдэлт хүчин зүйл болох нийлүүлэлтийн тасалдал үүсгэх вий гэсэн болгоомжлолыг бий болгож байна хэмээн Блүүмберг суваг онцлов.

Голдман Саксын зүгээс ч ирэх оны олон улсын нефтийн үнийн таамаглалаа нэмэгдүүлж түүхий нефтийн үнэ баррель нь 100 ам.долларт хүрч магадгүй гэжээ.

ING Economics-ийн түүхий эдийн стратеги хариуцсан дарга Уоррен Паттерсон хэлэхдээ, "саяхныг хүртэл тогтвортой байсан зах зээлийн уур амьсгал АНЭУ-д болсон энэхүү халдлагын улмаас савлаж үнэ өсөх гол хүчин зүйл боллоо. Тасралтгүй өсөх эрэлт, нөгөө талд нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой үүссэн асуудал зах зээлд төсөөлж байснаас илүү хор уршиг дагуулж байна” хэмээн өгүүлэв.

Америкийн валютын брокерийн OANDA компанийн шинжээч Крейг Эрлам хэлэхдээ, ОПЕК-ийн зарим гишүүн орнууд хөрөнгө оруулалт дутагдалтай байдал болон бусад шалтгааны улмаас олборлолтоо сард 400,000 баррелиар нэмэгдүүлэх зорилтоо биелүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар цохон тэмдэглэжээ.

CMC Markets-ийн зах зээлийн шинжээч Эш Гловер "Хэрэв Ойрхи Дорнодод геополитикийн хурцадмал байдал энэ хэвээр үргэлжилж, ОПЕК-ийн гишүүн орнууд үйлдвэрлэлийн өсөлтөө хангаж чадахгүй бол газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давах болно” хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Өмнөх өдөр нь Йемений босогчид АНЭУ-ын Абу Дабигийн олон улсын нисэх онгоцны буудал болон газрын тосны Үндэсний компанийн агуулах орчимд гурван түлшний сав дараалан дэлбэрч ноцтой хохирол учирсан юм. АНЭУ-ын эрх баригчдын зүгээс уг халдлагад газрын тосны үйлдвэрт ажиллаж байсан гурван ажилчин амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж мэдэгдэв.

Абу Даби газрын тосны корпорац (ADNOC) мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ, "Бид дотоодын болон гадаадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлэх бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлж байна" гэжээ.

Эх сурвалж: YNA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02