АНУ: Өнөөдрөөс эхлэн 5G сүлжээг орон даяар нэвтрүүлнэ
2022, 1 сарын 19. 12:110

АНУ-ын үүрэн телефоны томоохон операторууд болох AT&T, Verizon компаниуд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн АНУ-ын нутаг дэвсгэрт 5G утасгүй сүлжээг нэвтрүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх болжээ.

Гэвч агаарын тээврийн компаниуд 5G сүлжээ нислэгийн үйл ажиллагааг доголдуулж болохыг анхааруулснаас үүдэн үүрэн телефоны операторууд 5G сүлжээг нисэх буудлын ойр орчимд цацахаа түр азнах болсон байна.

Тийнхүү тэдний зүгээс авиа компаниудын хүсэлтийг харгалзан үзэхдээ "Эрх баригч нарт 5G сүлжээг цацахаас өмнө 2 жилийн хугацаа байсан" гэж шүүмжлээд авчээ.

Улмаар AT&T компаниас гаргасан мэдэгдэлд, “40 гаруй оронд амжилттай, аюулгүй нэвтэрсэн 5G сүлжээний асуудлыг Холбооны агаарын тээврийн алба өдийг хүртэл шийдвэрлэж чадаагүй байгаад бид туйлын бухимдалтай байна. Энэ хэргийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Одоогоор нөхцөл байдлыг харгалзан бид 5G сүлжээг нисэх буудлуудын эргэн тойронд цацахгүй” хэмээсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04