Их Британи: Aldi сүлжээ дэлгүүр тооцооны кассгүй салбараа нээжээ
2022, 1 сарын 19. 12:520

Aldi сүлжээ дэлгүүр Их Британи улсын Лондон хотноо тооцооны кассгүй салбараа нээжээ.

Тодруулбал тухайн салбараар үйлчлүүлэх хүмүүс дэлгүүрт орж, хүссэн бараагаа худалдан аваад гарахад л хангалттай юм. Харин тооцоо хэрхэн бодогдох тухай лавлахад, дэлгүүрийн камержуулалтын систем үйлчлүүлэгчийн авсан барааг бүртгэж, Aldi Shop&Go аппликэйшн дахь бүртгэлтэй хаяг руу нь тооцоог илгээх ажээ. Тус салбар нь одоогоор туршилтын хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Aldi opens its first till-free supermarket - BBC News

Харин тухайн салбарт үйлчлүүлэгч архи, согтууруулах ундаа худалдан авах болбоос аппликэйшний нүүр царайгаар нас тодорхойлох технологийн тусламжтайгаар насаа тогтоолгон худалдан авах ажээ. Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрсэн ч аппликэйшн алдаатай ажиллаж байвал дэлгүүрийн үйлчилгээний ажилтанд хандахад л болох гэнэ.

Aldi сүлжээ дэлгүүр нь Их Британи улсад үйл ажиллагаа явуулдаг тав дахь томоохон сүлжээ юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47