ДЭМБ: Коронавирусийн цар тахал дуусгавар болох болоогүй
2022, 1 сарын 19. 15:331

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебриесус дэлхийн удирдагч нарт хандаж, “Коронавирусийн цар тахал дуусах битгий хэл, дуусахад ойртоо ч үгүй байна” хэмээжээ.

Түүний анхааруулснаар, омикрон хувилбарыг бусад хувилбараас хамаагүй хөнгөн гэж үзэж, вирусийн аюулыг гүйцэд танихгүй байгаа нь өөрөө нэг эрсдэл гэнэ.

ДЭМБ-ын тэргүүн ингэж анхааруулах болсон нь ойрын өдрүүдэд Европын холбооны улсуудад коронавирусийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой юм. Улмаар Франц улсад өчигдөр буюу мягмар гарагт л гэхэд 24 цагийн дотор хагас сая шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Дани улсад 33,493 тохиолдол, Итали улсад 228,179 тохиолдол тус тус бүртгэгдсэн юм. Тийнхүү өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар омикрон хувилбарын 18 сая тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн Доктор Тедросын анхааруулж байгаагаар, “Дэлхий дахинаа омикрон хувилбарын тархалт эрчимтэй өсөж байгаагаас үүдэн шинэ хувилбарууд гарах эрсдэл ч өндөр байгаа учир хавьтлыг илрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх ажлууд нь одоо ч чухал үүрэгтэй байна” гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59