Молдав: Газпром төлбөр барагдуулах хугацааг хойшлуулахгүй бол онц байдал зарлана
2022, 1 сарын 19. 17:161

Молдав улсын ерөнхий сайд Наталия Гаврилита мягмар гарагт сэтгүүлчдэд өгсөн яриандаа, Газпромын зүгээс Молдав улсын нэгдүгээр сард худалдан авсан байгалийн хийн төлбөр барагдуулах хугацааг хойшлуулахгүй болбоос онц байдал зарлана гэсэн байна.

Түүний хэлснээр, “Бид энэ сард худалдан авсан байгалийн хийн төлбөрөө барагдуулах хугацааг хойшлуулах тухайд Газпромтой хэлэлцэж байгаа. Цаашид Газпромоос ирэх хариунаас шалтгаалан эдийн засгийн хүрээнд онц байдал зарлах эсэх асуудал яригдана.

Молдав улсын засгийн газраас НӨАТ-ыг Молдавгазад эргүүлэн өгөх аргыг ч судалж байгаа” хэмээсэн юм.

Улмаар Молдавгазын тэргүүн Вадим Чебанийн хэлснээр, тэд энэ сард байгалийн хийн төлбөрөө бие даан төлж чадахгүй бөгөөд байгалийн хийн нийлүүлэлтэд саатал үүсэж болзошгүй гэсэн байна. Басхүү түүний мэдээлж байгаагаар, Молдваын банкнууд ч тэдэнд зээл олгохгүй ажээ. Учир нь Молдавгаз Газпромд их хэмжээний өрийн түүхтэй юм.

Молдавгазын хувьд энэ долоо хоногийн дотор Газпромд арван-хоёрдугаар сард худалдан авсан байгалийн хийн тооцоог төлж барагдуулах бөгөөд нэгдүгээр сард худалдан авсан байгалийн хийн төлбөрийг төлөхөд даруй 25 сая евро дутаж байгаа гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02