5G сүлжээ нэвтэрч байгаагаас үүдэн зарим авиа компани АНУ руу үйлдэх нислэгээ түр хугацаанд зогсоолоо
2022, 1 сарын 19. 19:480

Өнөөдрөөс эхлэн АНУ даяар 5G сүлжээ нэвтэрч байгаагаас үүдэн зарим авиа компанийн зүгээс АНУ руу үйлдэх нислэгээ түр хугацаанд зогсоожээ. Учир нь тэдэнд 5G сүлжээ нь нислэгийн аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх тухайд хангалттай мэдээлэл, туршилт, судалгаа үгүй тул ямар нэг эрсдэл үүсгэхгүйн тулд дээрх арга хэмжээг авах болсон байна.

Тийнхүү дэлхийн томоохон авиа компаниуд болох Эмиратс, Эйр Индиа, Ниппон Эйрвэйс, Жапан Эйрлайнс, Луфтханса нар Америк улс руу нислэг үйлдэхээ зогсоохоор болжээ.

Улмаар Эмиратс авиа компаниас хийсэн мэдэгдэлд, “Бидний зүгээс агаарын хөлөг үйлдвэрлэгчид болоод бүх л холбогдох албан тушаалтан, эрх мэдэлтэнтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд тус улс руу үйлдэх нислэгээ тун удахгүй эргүүлэн сэргээх болно гэж найдаж байна” хэмээсэн юм. Гэвч тэд АНУ-ыг зорих бүх нислэгээ цуцлаагүй юм. Тодруулбал, Эмиратс авиа компани Нью Йорк, Лос Анжелес хотууд руу үйлдэх нислэгээ үргэлжлүүлсээр байх ажээ. Эйр Индиагийн хувьд ч мөн адил Дели-Сан Франциско, Чикаго, ЖФК муж руу үйлдэх нислэгээ үргэлжлүүлэх гэнэ. Харин Япон улсын авиа компаниудын хувьд Боинг 777 агаарын хөлгөөр үйлдэх бүх нислэгээ зогсоох болсон бол оронд нь Боинг 787 хөлгийг үйлчилгээнд ашиглах болжээ.

ХБНГУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Луфтхансагийн хувьд Франкфурт-Миами чиглэлийн нислэгээ цуцалсан бөгөөд үйлчилгээнд явж буй Боинг 747-8 загварын хөлгийг 747-400 хөлгөөр солих болсон байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53