АНУ: Алибаба компани үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна
2022, 1 сарын 20. 3:130

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Америкийн засгийн газар Хятадын томоохон технологийн компани болох Алибабаг шалгаж байгаа талаар мэдээлжээ.

Учир нь Алибабагийн АНУ дахь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч компани нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн үзжээ. Хэрэв АНУ-ын засгийн газар хориг арга хэмжээ авбал Алибаба компанид хүнд цохилт болох төлөвтэй байгаа ба тус 2 орны хоорондох технологийн давуу байдлын төлөөх өрсөлдөөн дахин ширүүсэх магадлалтай юм. АНУ-ын эрх баригчдийн зүгээс Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж, ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч Huawei компанид хориг арга хэмжээ авсны улмаас тус компанийн борлуулалт огцом буурч байсан түүхтэй билээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Алибаба компани АНУ-ын хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, оюуны өмчийг хэрхэн хадгалдаг болохыг мөн Хятадын засгийн газар Алибабагийн цахим сан дахь хэрэглэгчийн мэдээлэлд халдах боломжтой эсэх зэргийг тус улсын Худалдааны яамны зүгээс мөрдөн байцаалт хийн шалгаж буй аж. Улмаар АНУ-ын эрх баригчид Алибаба компаниас хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдах эрсдэлийг бууруулах тал дээр анхаарахыг шаардах, эс бөгөөс АНУ-ын аж ахуй нэгжүүдийг уг үйлчилгээг ашиглахыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах магадлалтай гэв.

Алибаба нь өнгөрсөн онд үүлэн технологийн салбараас 9 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оныхоос 50%-иар өссөн үзүүлэлт болжээ. Дэлхийн дөрөв дэх том үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч Алибаба компани нь уг салбарт ихээхэн анхаарал хандуулан компанийн ирээдүйн өсөлтөд чухал нөлөө үзүүлэхүйц салбар хэмээн тодотгодог юм. “Хэрэв АНУ-ын эрх баригчид аж ахуй нэгжүүдийг Алибабагийн үүлэн технологийн үйлчилгээг ашиглахыг хориглох шийдвэр гаргасан тохиолдолд тус компанийн хамгийн ирээдүйтэй салбарын нэгийг нухчин дарж, нэр хүндийг бүхэлд нь сүйдлэх аюултай" хэмээн Ройтерс агентлаг онцлов.

Мөрдөн байцаалтын ажиллагааг Худалдааны яамны Мэдээллийн аюулгүй байдлын алба удирдан явуулж буй юм. Трампын засаг захиргааны үед шинээр байгуулагдсан тус албаны гол үүрэг нь Хойд Солонгос, Хятад, Орос зэрэг дайсагнагч орнууд хийгээд АНУ-ын интернет, харилцаа холбоо, технологийн компаниудын хоорондын худалдааг хориглох, хязгаарлах, зохицуулах юм.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00