Их Британийн инфляц өнгөрсөн сард 5.4%-д хүрч, сүүлийн 30 жилд байгаагүйгээр нэмэгджээ
2022, 1 сарын 20. 3:550

Өнгөрсөн сард Их Британийн инфляцийн түвшин сүүлийн 30 жилд байгаагүйгээр нэмэгдсэн ба цаашид ч улам өсөх төлөвтэй байна.

Их Британийн Статистикийн товчооны зүгээс орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдэгдэхдээ, хэрэглээний үнийн индекс өнгөрөгч 12-р сард өнгөрсөн оны мөн үеэс 5.4%-иар өссөн гэв. Ингэснээр өмнөх сарынхаас (5.1%) илүү өссөн ба 1992 оны 3-р сараас (7.1%) хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр цахилгаан болон шатахууны үнийн өсөлтөөс үүдэн хүнс, тавилга, хувцасны үнэ өсч, гадуур хооллох зардал ч нэмэгдсэн гэв. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн найман жил гаруйн хугацаанд, хувцас хунар мөн сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд хамгийн өндөр өсөлттэй гарчээ. Ирэх дөрөвдүгээр сард эрчим хүчний тарифын дээд хязгаар нэмэгдэхийн хэрээр сая сая өрхийн эрчим хүчний зардлын ачаалал 50 хувиар нэмэгдэнэ гэж Скай Ньюс суваг таамаглажээ.

Их Британийн төв банкны зүгээс инфляцийг энэ хавар 6 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа бол зах зээл 7 хувь хэмээн таамаглаж буй юм. Ирэх намар эрчим хүчний үнийн дээд хязгаар дахин өсөх төлөвтэй байгаа ба инфляци улам нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байгааг ВВС онцолжээ.

Их Британид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бодит цалингийн хэмжээ аль хэдийн нэг хувиар буурчээ. Цар тахал болон Брекситийн улмаас хүний нөөцийн хомсдолд ороод байгаа тус улс хөдөлмөр эрхлэгчдийн цалинг нэмсээр байгаа ч бараа бүтээгдэхүүний үнэ түүнээс хурдацтай өсч байна. Инфляцийн өсөлтөөс үүдэн зөвхөн цалингаас хамааралтай амьдардаг орлого бага давхаргынханд хүндхэн тусч буй нь ойлгомжтой юм.

Инфляци огцом өсч байгаа энэ үед Английн Төв банк бодлогын хүүгээ төлөвлөж байснаасаа илүү хурдан нэмэгдүүлэх төлөвтэй байна. Тодруулбал ирэх хоёрдугаар сард болох ээлжит мөнгөний бодлогын талаарх хурлаар зах зээлийн хүүг 0.25%-аас 0.5% болгон өсгөх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн онд Английн Төв банк дэлхийн томоохон орнуудаас хамгийн түрүүнд бодлогын хүүгээ өсгөж байсан юм.

Эх сурвалж: YNA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59