Ирак, Туркийг холбосон газрын тосны хоолой дэлбэрсэн нь түүхий нефтийн үнэд нөлөөлж болзошгүй
2022, 1 сарын 20. 4:260

Ирак, Туркийг холбосон нефтийн хоолой дэлбэрсэн нь нефтийн үнийн өсөлтөд нөлөөлж болзошгүй тухай орон нутгийн цагаар 18-ны өдөр Блүүмберг суваг мэдээлэв.

Осол болсон газрын тосны хоолой нь Туркийн өмнөд хэсэгт орших Газар дундын тэнгисийн Жехан боомтоор дамжин Иракаас Европын газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх түүхий нефтийг тээвэрлэдэг юм. Уг хоолойг Туркийн төрийн өмчит Ботас компани эзэмшдэг аж. Өнгөрсөн онд энэ хоолойгоор дамжуулан дунджаар 450 мянган баррель (71.5 сая литр) түүхий нефть Европ руу нийлүүлжээ.

Уг дэлбэрэлт нь Туркийн Жайхан хотоос 511 километрийн зайд орших Караманмарашра хотод болжээ. Ботас компанийн зүгээс тухайн өдөр дэлбэрэлт болсныг баталж, яаралтай гал унтраах ажлыг эхлүүлсний ачаар одоогийн байдлаар галыг бүрэн унтрааж, хөргөх ажил үргэлжилж байгаа аж.

Энэ удаад дэлбэрсэн нефтийн хоолойг засахад багагүй хугацаа шаардлагатай хэмээн үзээд Ботас компани өөр хоолойгоор дамжуулан түүхий нефтийг нийлүүлж буйгаа тайлбарлав. Ослын шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа ч одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа гэв.

Туркийн эрх баригчид дэлбэрэлтийг санаатайгаар үйлдсэн хэмээн сэжиглэж байна. Учир нь Туркийн цэргүүд Сирид олон арван курдын босогчдыг устгасны дараа уг дэлбэрэлт болсон юм. Үнэн хэрэгтээ өнгөрсөн хугацаанд Турк дахь курдуудыг салан тусгаарлах, тусгаар тогтнохыг дэмжигч зэвсэгт бүлэглэл болох Курдын Ажилчдын нам (PKK) энэ хоолой руу дайрч байжээ. Тус намыг АНУ болон Турк улс террорист бүлэглэлд тооцдог байна.

Блүүмберг сувгийн онцолж буйгаар хэрэв ослын улмаас газрын тосны хоолойг сэргээх ажил хойшлогдвол олон улсад нефтийн үнэ огцом өснө гэж эмээж байгаа юм. Саяхан Йемений босогчид газрын тос олборлогч томоохон улс болох АНЭУ-ын нефтийн байгууламж руу дайрсны улмаас олон улсын нефтийн үнэ сүүлийн долоон жилийн хамгийн дээд түвшинд хүрч мөн өдөр Нью-Йоркийн худалдааны бирж дээр (NYMEX) хоёрдугаар сард нийлүүлэх West Texas Intermediate (WTI) газрын тос баррель нь 1.9%-иар (1.61 ам.доллар) өсч, 85.43 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42