Hyundai Motor компани Apple-ын дижитал түлхүүрийн функцийг зарим загвартаа ашиглана
2022, 1 сарын 20. 4:590

iPhone утсаараа машинаа асааж, хаалгыг онгойлгож түгждэг Apple компанийн бүтээсэн автомашины дижитал түлхүүрийн функцийг Hyundai Motors компанийн болон Hyundai-ийн тансаг зэрэглэлийн Genesis брэндийн зарим загварт ашиглах төлөвтэй байна.

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Apple компанийн мэдээллээр төрөлжин ажилладаг 'Power On' сайтын мэдээлснээр, Hyundai Motor компани болон тус компанийн Genesis брэнд энэ оны зунаас эхлэн Apple-ийн дижитал машины түлхүүрийн функцийг ашиглахаар болсон тухай онцолжээ. Гэхдээ компанийн зүгээс яг аль загвар дээр хамтран ажиллаж буйгаа тодорхой зарлаагүй байгаа боловч “Ioniq 5” зэрэг зарим загварууд ухаалаг утас болон машиныг холбосон функцээр тоноглогдсон нь анхаарал татаж байна.

2020 оны 6-р сард Apple компани iPhone ухаалаг утсыг автомашины түлхүүр болгон ашиглах боломжтой дижитал түлхүүрийн функцийг танилцуулсан билээ. Уг дижитал түлхүүр нь iPhone утсаа машины бариуланд хүргэхэд хаалга нь автоматаар түгжигдэх болон нээгдэх, мөн ухаалаг утсаа машины цэнэглэх тавиур дээр байрлуулснаар хөдөлгүүрийг асаах боломжтой функц аж. Үүний зэрэгцээ Apple-ийн энэхүү дижитал түлхүүрийн функцийг BMW компани 2021 оны загвартаа анх ашиглаж байсан юм.

Эх сурвалж: FN News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15