Total Energies компани цэргийн хяналтад буй Мьянмар улс дах бизнесээ татан буулгахаар болжээ
2022, 1 сарын 22. 2:341

Францын эрчим хүчний Total Energies компани орон нутгийн цагаар 21-ний өдөр цэргийн хяналтад байгаа Мьянмар улс дахь бизнесээ бүрмөсөн татан буулгахаар болсон тухай Франс Пресс болон Ройтерс агентлаг мэдээлэв.

Total Energy компанийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ "2021 оны 2-р сард болсон төрийн эргэлтээс хойш Мьянмар улсын байдал хүний ​​эрх, хууль дээдлэх ёсыг сахиулах тал дээр улам бүр дордсоор байна. Ингэснээр компани тус улсад бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, хувь нэмэр оруулах боломжгүй болоод байна” хэмээн онцолжээ.

Цааш үргэлжлүүлэн "Бид Мьянмарын Ядана хийн ордын оператор болон хувьцаа эзэмшигчийн хувьд ямар нэгэн санхүүгийн нөхөн төлбөр авалгүйгээр бүгдийг нь эргүүлэн өгөх гэрээ байгуулахаар шийдсэн" хэмээн нэмж дурдав. Тус компанийн албаны хүний хэлснээр Мьянмарын зах зээлээс олсон орлого 105 сая ам.доллар бөгөөд энэ нь компанийн орлогын 1 хувьд ч хүрэхгүй юм. Бидний хувьд санхүүгийн байдал огт чухал биш хэмээн тайлбар хийжээ.

Total Energies нь 1992 оноос хойш Мьянмарын Ядана хийн ордыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс олсон орлогыг тус улсын төрийн мэдлийн Мьянмар газрын тос, байгалийн хийн компанид (MOGE) төлсөөр иржээ.

Олон улсын хүний ​​эрхийн Human Rights Watch (HRW) байгууллагын мэдээлснээр, MOGE нь байгалийн хийн борлуулалтаас жилд 1 тэрбум орчим ам.доллар олдог бөгөөд энэ нь тус улсын валютын орлогын хамгийн том эх үүсвэр хэмээв.

Эх сурвалж: YNA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59