Ажилд орох магадлалыг тань нэмэгдүүлэх 3 арга
2022, 2 сарын 7. 9:004

Ажилд орох магадлалыг тань нэмэгдүүлэх 3 арга

Ажил хайх гэдэг тийм ч амархан зүйл биш. Ажил хайж, анкетаа илгээхэд анкет тань хар нүх рүү яваад орж байгааг мэдрэх үе ч бий. Гэвч ажил идэвхтэй хайх явцад компани болгоноос татгалзсан хариу хүлээж авах гэдэг бүр л хэцүү.

Тэгвэл бид танд амжилттай ажил горилогчид ямар аргаар ажил хайж, хэрхэн хүссэн ажилдаа орж чаддаг туршлагаас хуваалцъя.

1. Анкет илгээх ажлын байраа шилж сонгодог бай

Ажил хайх явцад хамгийн чухал зүйл бол анкет илгээх газруудаа сайтар судалж, нэг бүрчлэн үнэлгээ хийх явдал юм. Хэрэв та ажлын заруудаас өөрт таалагдсан ажлыг олбол тэдний тавьж буй шалгуурт тэнцэж байгаа эсэхээ нягталж, үнэхээр энэ ажлыг хийх хүсэлтэй байгаа эсэхээ өөрөөсөө асуугаарай.

Хүн удаан хугацаанд ажил хайхад эцэстээ арга тасран харсан бүх л ажилдаа анкет илгээх нь бий. Ингэснээр тэд ажилд орох магадлалаа өсдөг гэж боддог ч үнэн хэрэгтээ ямар ч цензургүй анкетаа илгээх нь сөрөг үр дүнд хүргэж болно.

Тэгвэл бидний зүгээс хүргэх зөвлөгөө бол, тэнцэхгүй ажилдаа анкетаа илгээхгүй байх билээ. Үүний оронд та өөрийн тань дадлага, туршлагад нийцсэн, шалгуур нь таны өгөгдөлд таарсан ажилд л анкетаа илгээх хэрэгтэй. Улмаар энэ нь таны ажилд орох магадлалыг ч нэмэгдүүлэх бөгөөд эерэг хариу хүлээж авах боломжийг ахиулах юм.

2. Ажлын зарын хайлтаа цэгцтэй байлгах

Бүх зүйл цахим болсон энэ үед ажлын зарын хайлтаа цэгцтэй байлгах гэдэг тийм ч хэцүү биш. Жишээлбэл Зангиа.мн платформын тусламжтайгаар хүн хүссэн ажилдаа анкетаа илгээж болох бөгөөд “илгээсэн анкетууд”, “хадгалсан зарууд” зэрэг талбарт хандахад ямар ажлын байранд хэзээ анкетаа илгээсэн болон ямар ажлын байрыг сонирхож хадгалснаа харж болох юм. Цаашлаад хадгалсан заруудаа харьцуулан үзэж, тохиромжтой, хүссэн ажилдаа анкетаа илгээхэд тань туслах болно.

3. Цагаа хэмнэх

Ажил хайх гэдэг цаг ихээхэн шаарддаг зүйл. Тиймээс ажил хайхад зарцуулах цагаа аль болох танаж байх нь өөрийгөө хөгжүүлэх цаг гаргахад тустай. Техник технологи хөгжиж, бүх зүйл цахимжиж байгаа энэ үед та Зангиа.мн болон үүнтэй төстэй платформыг ашиглаваас таны цагийг маш их хэмнэх юм. Учир нь та хүссэн ажлын байраа, цалингийн хүлээлт, боловсролын түвшнээр хайж, аль хэдийн үүсгэсэн анкетаа таалагдсан байгууллагадаа илгээх боломжтой бөгөөд анкет илгээх нь хэдхэн секунд л шаардах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
4
1
1
2
3
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Enkhbold
122.201.24.180
   /
2022, 8 сарын 27. 11:24

Юмыг яаж мэдхэв гэдэг монгол хүний генд байдаг зүйл болхоор
Юмыг яаж мэдхэв таарсан анкет бүрийг урдуураа улаан хөлт гаргахгүй гэдэг шиг бөглөх шиг болдог байхгүй юу тэгэхгүй бол нэг ажилыг алдчих шиг санадаг бөлгөө монгол хүний нэг амьсгаагаар гялалзуулчих сэтгэл зүй юм одоо яах уу .

Enkhtur
202.126.89.43
   /
2022, 2 сарын 11. 17:19

Svvlin ved tanai app ygd gatsaad bn a

Bolortuul
202.126.89.39
   /
2022, 2 сарын 8. 14:10

Mash sain sait shuu. Buh yum ni iluu goy bolsoor bgaad ni talarhaj bn.

64.119.27.3
   /
2022, 2 сарын 7. 23:41

Зангиа.мн-р дамжуулж ажилд орсон. Одоо Витафит группт ажиллаж байгаа. Баярлалаа

Онцлох мэдээ
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16