Орос Украиныг эзлэн түрэмгийлэхэд хүрвэл дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийн “жолоо алдарна”
2022, 1 сарын 28. 0:5414

Оросууд Украин руу довтлох вий гэсэн болгоомжлол олон улсад үүсээд буй энэ цаг дор хэрэв энэхүү таамаг бодит байдал болвол дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийн “жолоо цулбуур алдарч” магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.

Британийн долоо хоног тутмын The Economist сэтгүүлийн онцолсноор, Украины хямралын улмаас байгалийн хий, газрын тос зэрэг түүхий эдийн зах зээл дэх нийлүүлэлт хумигдаж байгаатай холбогдуулан эдгээр түүхий эдийн олон улс дахь үнэ маш эмзэг хариу үйлдэл үзүүлж байна хэмээжээ.

АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч, RBC Capital Markets хөрөнгө оруулалтын банкны түүхий эдийн менежер Хелима Крофт хэлэхдээ "Хэрэв Орос Украиныг эзлэн авбал олон улсын зах зээлд харанхуй сүүдэр татах болно" гэв.

Дайн дэгдэхэд хүрвэл Европын хийн зах зээлд шууд нөлөөлөх ба цаашлаад бусад зах зээлд ч өргөн хүрээтэйгээр нөлөөлөх нь дамжиггүй юм.

Учир нь Орос бол дэлхийн хамгийн том байгалийн хийн экспортлогч төдийгүй газрын тосны хоёр дахь том экспортлогч орон билээ.

Мөн дэлхийн хөнгөн цагаан, зэсийн нийлүүлэлтийн 10%-ийг бүрдүүлдэг бөгөөд өнгөлгөө болон химийн бодисын катализатор болгон ашигладаг палладийн 43%-ийг үйлдвэрлэдэг аж.

Орос, Украин хоёр дэлхийн улаан буудайн экспортын 29 хувийг хангадаг учир үр тарианы зах зээлд ч томоохон хэлбэлзэл бий болох нь гарцаагүй.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
0
2
4
6
8
13
Сэтгэгдэл үлдээх
Нийт 13 сэтгэгдэл
Зочин
202.21.117.30
   /
2022, 2 сарын 24. 12:50

Оросууд бусдад дээрэлхүүлж байдаг ард түмэн биш , хүч чадлаа үзүүл

Орхон.
66.181.181.192
   /
2022, 1 сарын 29. 21:21

Орос түрэмгийлнэ гэнэ үү?зөвхөн баруунаас авсан мэдээлэлээ үнэн гээд ойлго хэрэггүй

Рха
202.179.25.226
   /
2022, 1 сарын 29. 21:05

Цөмийн зэвсэгтэй хүчирхэг орос улс жижиг нато гаас үхтлээ айдаг нь сонин.нато бол коммунист довтолгооноос эсэргүүцэх байгуулга,довтлох хүчин биш.украин баруун тийш эргэж чөлөөт улс болохыг оросууд атаархаж өөрийн боол болгох хэвээр ээ

Багаа
202.126.89.240
   /
2022, 1 сарын 29. 11:12

Украйн ч дахиж Оросын мэдэлд орохыг хүсэхгүй бхдаа. Европруул тэмүүлнэ. Оросоос их зовлон амссан үндэстэн

202.179.25.226
   /
2022, 1 сарын 29. 21:09

Зөвхөн украин биш.олон олон улсууд зөвлөлт коммунист дарамтат байснаас салж эрх чөлөөт хүний эрх ардчилалын үнэт зүйлсийг дээдлэх болно

0 0
202.126.90.128
   /
2022, 1 сарын 30. 21:39

Хуцаад бай европын барлаг болж энд тэнд цагаачилж амьдрахыг илүүд үзэж бгаа тэнэг ард түмэн манайх ч ялгаагүй шүү дээ зөнд нь тавивал бүгд л гадны барлаг болоод зугтана.наанаа л нээх эх орон гэж хуцацгааж бгаа болохоос...

2 1
202.179.25.226
   /
2022, 1 сарын 29. 21:00

Оросын коммунист дарамтаас гарч чөлөөт ертөнцрүү тэмүүлж байгаа нь зөв.оросууд атаархаж боож үхэхнэ

0 0
66.181.160.100
   /
2022, 1 сарын 29. 18:00

Нэг л үндэстэн.

0 2
Батбаяр
103.10.22.83
   /
2022, 1 сарын 29. 9:58

Оросын хүч чадал бол олигархуудаа дарж чадсан хянаж чадсанд байгаа юм Укриан бол гаарч өгсөн одоо бүс нутаг тэр чигээрээ аюулд орсон 20 оод насны орос укриан хөвгүүдийн амь нас тэдэнд юу ч биш мөнгө эд баялаг л чухал

192.82.70.220
   /
2022, 1 сарын 29. 7:57

Америк орон дотоодын хямралаа багасгахын тулд атганд нь байдаг НАТО-д багтдаг баруны орнуудын хамт гарал үүсэл нэгтэй славян үндэстнүүдийг хооронд нь өдөөн турхирах замаар дайтуулж бүх бурууг тэдэнд тохон хажуугаар нь ашиг олох л зорилготой шүү дээ. Ирак, Ливи, Сири, Афганистан улсуудыг ямар байж байгаад ямар болсныг нэг санах хэрэгтэй л байх

Зочин
192.82.81.211
   /
2022, 1 сарын 29. 7:02

Орос хэзээч украйн руу довтлохгүй. Зүгээр л барууныхны хөзрийг дэлгүүлж байгаа юм.

Зочин
66.181.160.36
   /
2022, 1 сарын 28. 17:44

НАТО орохгүй ээ

Ginza
66.181.182.198
   /
2022, 1 сарын 28. 12:33

Байлдахгүй байлгүй дээ.байлдвал том юм болно доо..Оросууд арчаад л өнгөрөх байхдаа Украйныг.НАТО орж ирвэл бүс нутагт ширүүн юм болно.

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02