Meta криптовалютын бизнесээс нэрээ татжээ
2022, 1 сарын 28. 2:160

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний платформ болох Facebook-ийн толгой компани Meta хоёр жил гаруйн турш хөгжүүлж, сурталчилж ирсэн криптовалютын бизнесээ нэг тийш нь болгожээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр нэрээ өөрчлөөд удаагүй байгаа Мета компанийн зүгээс криптовалют хөгжүүлэх "Diem Association" төслөө татан буулгасан тухай мэдээллээ. Тус компани нь “Diem Association” төслийн хүрээнд хөгжүүлж байсан технологио блокчэйнтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг Silvergate Capital компанид 200 сая доллароор худалджээ.

Silvergate Capital компани нь өнгөрсөн жил “Diem Association” төслийн хөгжүүлж буй криптовалютыг гаргахаар тохиролцоод байсан Калифорни мужид төвтэй санхүүгийн компани юм. Тухайн үед хяналтын байгууллагаас зөвшөөрөл аваагүй тул уг төлөвлөгөөг цуцалж байжээ.

Meta компанийн хувьд 2019 оноос криптовалютын бизнест хөл тавиад байсан билээ. Улмаар тус төслийнхөө хүрээнд доллар, евро зэрэг төрөл бүрийн валютаас бүрдсэн мөнгөн тэмдэгтүүдийг холбосон нэг криптовалют гаргахаар төлөвлөж байсан ч томоохон улс орнуудын засгийн газар болон санхүүгийн хяналтын байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас төсөл амжилттай хэрэгжиж чадаагүй юм. Учир нь уг төслийг санхүүгийн системийн тогтвортой байдалд нөлөөлж, мөнгө угаах, террорист бүлэглэлүүдийг дэмжихэд ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэн аж.

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд болсон сонсголын үеэр криптовалют нь санхүүгийн бизнест хувьсгал хийж, санхүүгийн үйлчилгээнд гадуурхагдсан хүмүүст тус болох болно хэмээн мэдэгдсэн ч улс орнуудын зохицуулагчдын эсэргүүцэлтэй тулгарч, тэдний эсрэг байр суурийг өөрчилж чадаагүй юм.

Ингэснээр энэ төсөлд анх оролцож байсан Visa, Mastercard, PayPal гэх мэт төлбөриын компаниуд нэрээ татасны зэрэгцээ компанийн криптовалют хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж асан Дэвид Маркус мөн өнгөрсөн оны сүүлээр компаниа орхисон юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02