SpaceX компанийн сансарт хаягдсан пуужин сартай мөргөлдөнө
2022, 1 сарын 28. 3:140

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, долоон жилийн өмнө АНУ-ын SpaceX сансар судлалын компанийн хөөргөсөн пуужин гуравдугаар сарын 4-ний өдөр сартай мөргөлдөнө хэмээн онцолжээ.

Тус мэдээнд дурдаснаар одон орон судлаач Билл Грэй тус агентлагт өгсөн ярилцлагадаа "Пуужин тойрог замд ямар ч хяналтгүй хөвж байна. Улмаар ирэх 3-р сарын 4-ний өдөр уг пуужин сартай 9000 километр цагийн хурдтай мөргөлдөх болно” хэмээв.

SpaceX компанийн 2015 онд хөөргөсөн “Falcon 9” пуужин тухайн үед даалгавраа амжилттай дуусгасан хэдий ч түлшний хомсдолоос болж эх дэлхийдээ буцаж ирж чадалгүй, сансрын хог болон хувирчээ.

Тэрээр “тус пуужин саяхан тойрог замын чиглэлээ өөрчилж саранд тун ойртсоны улмаас сартай мөргөлдөхөд хүрээд байна” хэмээн тайлбарласан байна. Тэрээр одон орон судлаач сонирхогчдын нийгэмлэгээс пуужин сартай мөргөлдөх цагийг үнэн зөв тооцоолохын тулд ажиглалтад оролцон 3-р сарын 4-ний өдөр мөргөлдөхийг тогтоосон аж.

Ирээдүйд төлөвлөгдөж буй сансрын хөтөлбөрүүд нь тойрог замд илүү их хог хаягдлыг үлдээх нь дамжиггүй тул эдгээр нь санамсаргүйгээр сартай мөргөлдөх тохиолдол олон удаа гарч болзошгүйг Грэй мөн анхааруулав.

Уг үйл явдал нь дэлхийд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж таамаглаж байна. Харвардын их сургуулийн астрофизикч Жонатан МакДауэлл "Тэд мөргөлдөх нь үнэн боловч огт ноцтой зүйл биш” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн сар болон хөвөгч биет мөргөлдсөн тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа тохиолдсон байж болзошгүй гээд “60-80-аад оны хооронд дэлхийн тойрог замд дор хаяж 50 объект хаягдсан ба тэдний зарим нь санамсаргүй байдлаар сартай мөргөлдсөн байж магадгүй” хэмээн МакДауэлл онцолжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17