12 настай зураач хүү Nike компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ
2022, 1 сарын 28. 4:090

Nike компани 12 настай Британи хүүтэй дизайны хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

26-ны өдөр CNN сувгийн мэдээлснээр, нийгмийн сүлжээнд 'The Doodle Boy' нэрээр алдаршсан 12 настай Жо Вейл хүү Nike компанитай төслийн гэрээ байгуулсан тухай онцолсон байна. Жогийн харьяалагддаг агентлаг болох Loveblood Creative мэдэгдэхдээ “Жо Nike-ын нэг хэсэг болсон гэдгийг хэлэхдээ бид маш их баяртай байна" гэжээ.

Жо бол Instagram дээр 120,000 орчим дагагчтай, нийгмийн сүлжээний “од” хүү юм. Тэрээр өөрийн чөлөөтэй сэтгэж бүтээлчээр туурвисан зургуудаараа маш олон шүтэн бишрэгчидтэй болж чаджээ.

Гэвч багадаа тэрээр хичээлийн цаг дээр зураг зурсан шалтгаанаар үргэлж зэмлүүлдэг байсан аж. Улмаар эцэг эх нь түүнийг зургийн сургалтад явуулсан бөгөөд Жогийн авьяасыг олж харсан багшийнхаа тусламжтайгаар тэрээр өөрийн бүтээлээ цахим ертөнцөд байршуулан олны танил болсон байна. Ийнхүү тэрээр хамтран ажиллах саналд дарагдаж, түүний зургууд эмнэлэг, рестораны ханыг чимэхээс гадна үлгэрийн номны зураг ч зурдаг болжээ.

Их Британийн ханхүү Уильям болон түүний эхнэр хүртэл Жогийн шүтэн бишрэгчид юм. Тэд хүүг хөлслөн өөрсдийн аяллыг баримтжуулж байжээ. Жо мөн анхны бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн жил Английн төв хэсэгт байрлах Шрусбери дэх Соден коллекц хэмээх уран зургийн галерейд гаргаж байжээ.

2020 оны “Аавуудын өдөр”-өөр өөрийн гараар чимэглэн зурсан Nike спорт гутлыг аавдаа бэлэглэсэн нь Nike компанийн анхаарлыг татаж, бүр хамтран ажиллах гэрээг үзэглээд авчээ.

Хүү уурлах болгондоо зураг зурдгаа яриад “Өөрийнхөө дуртай зүйлээ хий гэж өөртөө хэлдэг. Зурах нь надад сайхан мэдрэмж төрүүлж, өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрүүлдэг” гэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52