БНХАУ-ШХАБ-ын хамтран зохион байгуулсан онлайн үзэсгэлэн худалдаа 16 сая ам.долларын ашиг олжээ
2022, 1 сарын 28. 12:520

БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдээлснээр, ШХАБ-ын гишүүн орнуудын оролцон зохион байгуулсан онлайн үзэсгэлэн худалдаа нийт 100 сая юань буюу 16 сая орчим ам.долларын ашигтай ажиллажээ.

Энэ сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн худалдааны үеэр 1800 орчим шууд дамжуулалт бүхий бараа бүтээгдэхүүний танилцуулга цацагдаж, 4 сая гаруй үзэгчид цахимаар оролцсон байна.

Тийнхүү нийт 1500 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн үеэр худалдаалагдаж, ШХАБ-ын 14 гишүүн орон оролцож, шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг болохоо хятад үзэгчидтэй хуваалцжээ.

Үзэсгэлэн худалдааны гол зорилго нь Хятад-ШХАБ-ын хоорондын худалдааг ойрын 5 жилд 2.3 их наяд ам.долларт хүргэх төлөвлөгөөний нэг хэсэг байсан бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын бараа бүтээгдэхүүнийг хятад хэрэглэгч нарт таниулах, сурталчлах байсан юм.

Түүнчлэн өнгөрсөн онд л гэхэд Хятад-ШХАБ-ын хооронд хийгдсэн худалдаа түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч, даруй 40 хувийн өсөлт үзүүлсэн нь үнэхээр тэмдэглүүштэй хэрэг болохыг ч Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02