Фукушимагийн цөмийн гамшиг: Хорт хавдартай нь тогтоогдсон Япон залуус шүүхэд ханджээ
2022, 1 сарын 28. 15:520

2011 онд тохиосон цөмийн цахилгаан станцын гамшгаас үүдэн бамбай булчирхайн хорт хавдартай нь тогтоогдсон Япон залуус Фукушимагийн цахилгаан станцын операторыг шүүхэд өгчээ.

Гамшиг тохиох үед 6-16 настай байсан зургаан хүн өөрсдийн хорт хавдрын шалтгааныг хортой цацрагт өртсөнөөс улбаатай гэж тайлбарлаж байгаа юм.

Тийнхүү залуусын өмгөөлөгчийн хэлж байгаагаар, тэд бүгд хорт хавдартай хэсгээ авахуулах хагалгаанд орсон байна.

Гэвч тэдний хувьд цөмийн хортой цацрагаас үүдэн хорт хавдартай болсон гэдгээ нотлох тийм ч амар байхгүй ажээ.

Ямартай ч тэд 5.4 сая ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг Токиогийн Цахилгаан Эрчим хүчний компанийн оператораас нэхэмжилж байгаа юм.

Харин тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэд залуусын шүүхэд хандаж байгааг мэдэж байсан бөгөөд тэдний гомдлыг нарийн шалгасан хойно шийдвэрлэх болно хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52