Словак улс Оросоос татах байгалийн хийн хэмжээгээ аажмаар нэмэгдүүлж эхэллээ
2022, 1 сарын 28. 16:220

Он гарсаар ОХУ-ын Словак улс руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээ даруй хоёр дахин багасаад байсан ч сүүлийн дөрвөн өдрийн байдлаар тэд татан авах хийн хэмжээгээ аажмаар нэмэгдүүлэх болсныг Словак улсын байгалийн хий тээвэрлэлтийн оператор Евстриймийн удирдлагаас мэдээлжээ.

Тэдний мэдэгдсэнээр, “Байгалийн хийн хэмжээ ойрын дөрвөн хоногт өсөж байгаа ч өнгөрөгч арван-хоёрдугаар сарын мөн үетэй харьцуулахад даруй хоёр дахин бага хэмжээтэй нийлүүлэгдэж байгаа. Оросоос нийлүүлж буй байгалийн хийн хэмжээ манай ашиглалтын хүчин чадлаас бага хэвээр байна” хэмээсэн юм.

Евстриймийн хэлж байгаагаар, Словак улсын транзит шугамаар өдөрт 184 сая куб метр байгалийн хий тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. Улмаар өнгөрөгч сарын мөн үед тэд 83.8 сая куб метр байгалийн хий татаж байсан бол энэ сарын 2-23-ны өдрүүдэд ердөө 36.7 сая куб метр байгалийн хий татжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02