Шинэ Зеланд улсын инфляц сүүлийн 30 жилийн хувьд хамгийн дээд хэмжээнд хүрчээ
2022, 1 сарын 28. 19:031

2021 оны үзүүлэлтээр Шинэ Зеланд улсын инфляц ойрын 30 жилд байгаагүй хамгийн дээд хэмжээнд хүрчээ.

Улмаар Хэрэглэгчийн Үнийн Индекс өнгөрөгч оны сүүлийн 3 сарын хугацаанд 5.9 хувиар өссөн нь 1990 оны дунд үеэс хойших хамгийн хурдан өсөлтийг харуулсан байна. Түүнчлэн барилга, орон сууц түрээсийн үнэ огцом өсөж, шатахууны үнэ даруй 30 хувиар өссөн нь шинжээчдийн тооцоолж байснаас ч өндөр өсөлтийг үзүүлсэн тул Шинэ Зеланд улсын Нөөцийн банкнаас тус улс дахь амьжиргааны зардлыг бууруулах тодорхой арга хэмжээг авах нь илэрхий болоод байгаа юм.

Шинэ Зеландын Нөөцийн банкнаас сүүлийн хоёр чуулган дараалан хүүг нэмэгдүүлсэн ч ирэх хоёрдугаар сарын 23-ны өдөр дахин нэмэгдүүлэх эсэхээ шийдэх гэнэ.

Тэдний хувьд өнгөрөгч аравдугаар сард цар тахал гарснаас хойш хүүг нэмсэн анхны хөгжингүй улс болсон бөгөөд АНУ ч мөн адил хүүг нэмэх тухай асуудлыг авч үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47