Оросын шүүх Samsung-ийн 61 төрлийн ухаалаг утсыг худалдаалахыг хориглосон шийдвэрээ цуцалжээ
2022, 2 сарын 1. 0:130

Оросын шүүхээс Samsung Electronics компанийн нэр бүхий 61 төрлийн ухаалаг утсыг тус улсад худалдаалахыг хориглосон шийдвэрээ цуцалсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Москвагийн Арбитрын шүүх өнгөрөгч 27-ны өдөр Швейцарийн Sqwin SA компанийн зүгээс гаргасан оюуны өмчийг зөрчсөн гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн мэдээлсэн байна.

Учир нь давж заалдах шатны шүүх ажиллагааны үеэр Sqwin SA компани нь Samsung Electronics-ийг оюуны өмчийг зөрчсөн болохыг хангалттай баталж чадаагүй учир шүүхээс өмнө нь гаргасан шийдвэрээ цуцлахад хүрчээ.

Уг хэргийг нэхэн сануулвал өнгөрсөн оны долдугаар сард Sqwin SA компанийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Samsung Electronics компанийн ухаалаг гар утсанд суурилуулсан гар утасны төлбөрийн үйлчилгээ болох “Samsung Pay” нь патентын эрхийг зөрчсөн гэж үзэн шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж байсан юм. Уг шийдвэрийн улмаас өнгөрсөн оны аравдугаар сард мөн "Samsung Pay” төлбөрийн үйлчилгээг дэмждэг нэр бүхий 61 төрлийн ухаалаг гар утсыг Орост худалдахыг хориглоод байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01