Их Британи: Цахилгаан, хийн үнийн өсөлтөд хариу арга хэмжээ болгон 9 тэрбум фунт стерлинг айл өрхүүдэд олгохоор болжээ
2022, 2 сарын 5. 3:331

Их Британийн засгийн газар орон нутгийн цагаар 3-ны өдөр айл өрхүүдийн эрчим хүчний зардал удахгүй нэмэгдэхтэй холбогдуулан дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөгөө зарлав.

Мөн өдөр гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Их Британийн Сангийн сайд Риши Сунак айл өрхүүдэд туслах зорилгоор 9 тэрбум фунт стерлинг олгох болсноо мэдэгдсэн талаар онцолжээ. Тус улсад ирэх дөрөвдүгээр сараас эхлэн айл өрхийн цахилгаан, хийн зардал багагүй хэмжээгээр нэмэгдэх гэж байгаа тул төрөөс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буй нь энэ аж.

Бие даасан эрчим хүчний зохицуулах байгууллага болох Хий, цахилгааны зах зээлийн товчоо (Ofgem) ирэх дөрөвдүгээр сараас эхлэн цахилгаан, хийн дээд хязгаарын зардлыг 54 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Британийн айл өрхүүдийн жилийн дундаж цахилгаан, хийн зардлын дээд хязгаар 1971 фунт стерлинг болж өсөх төлөвтэй байна.

Хий, цахилгаан зах зээлийн товчооны зүгээс цахилгаан, хийн нийлүүлэлтийн дээд хязгаарыг нэмж байгаагаа эрчим хүчний компаниуд үйлдвэрлэлийн зардлаа нөхөж чадалгүй дампуурч байгаатай холбон тайлбарлажээ.

Их Британи улс 1999 онд цахилгаан, хийн жижиглэн худалдааны салбарыг хувьчилсан ба Хий, цахилгааны зах зээлийн товчооны зүгээс салбарын хувийн хэвшлийн компаниуд хийн болон цахилгааны үнийг хэт өсгөхөөс сэргийлэн дээд хязгаарыг жилд хоёр удаа буюу дөрөв, аравдугаар саруудад шинэчлэн тогтоож зарладаг байна.

Өнгөрсөн зунаас эхлэн эрчим хүчний гол эх үүсвэр болох байгалийн хийн үнэ огцом өсснөөс эрчим хүчний салбарын 30 орчим хувийн хэвшлийн компани дампуурсан байна. Учир нь үйлдвэрлэлийн зардал тэнгэрт хадсан хэдий ч компаниуд өөрсдийн дураар үнээ өсгөж чадахгүй байсан юм.

Украины асуудлаар Орос, барууны орнуудын хооронд үүссэн мөргөлдөөний улмаас байгалийн хийн зах зээл дэх үнэ өнөөдрийг хүртэл өндөр хэвээр байгаа юм. Үүний улмаас ч тус товчооноос цахилгаан, хийн дээд хязгаарын зардалыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, засгийн газраас үүний хариу арга хэмжээ болгон айл өрхүүдийг дэмжихээр болжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00