Frontier болон Spirit Airlines нэгдэн АНУ-ын 5 дахь том агаарын тээврийн компанийг үүсгэх нь ээ
2022, 2 сарын 8. 3:010

Америкт хямд өртөгөөрөө тэргүүлэгч хамгийн том хоёр агаарын тээврийн компани (LCCs) болох Frontier Airlines болон Spirit Airlines компаниуд орон нутгийн цагаар 7-ны өдөр нэгдэхээр болсон тухай мэдэгдэв.

CNBC болон The New York Times зэрэг томоохон нэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ийнхүү тус 2 компани нэгдснээр зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ АНУ-д тавд орохоор том агаарын тээврийн компани болох аж. 6,6 тэрбум ам.долларын өртөгтэй уг наймааг хийснээр Frontier Airlines компани нэгдсэн компанийнхаа 51,5 хувийг эзэмших юм.

Одоогийн байдлаар тус хоёр компани нь АНУ, Карибын тэнгис, Латин Америк руу өдөрт 1000 гаруй нислэг үйлдэж байгаагийн дийлэнх нь дотоодын нислэг аж.

Уг нэгдлийн ачаар 2026 он гэхэд 10,000 хүн ажлын байртай болохоос гадна туслан гүйцэтгэгч компаниудаар дамжуулан бүр олон мянган ажлын байр бий болгоно гэж тооцоолж байгаа гэв.

"Бид хэрэглэгчдэд зориулсан Америкийн хамгийн өрсөлдөх чадвартай, өртөг маш хямдтай агаарын тээврийн компанийг бий болгоно" гэж уг нэгдлийн ТУЗ-ийг удирдах Frontier Airlines компанийн ТУЗ-ийн дарга Уильям Фрэнки хэлэв.

Шинэ компанийн нэр, гүйцэтгэх захирал, төв оффисын байршил зэрэг тодорхой мэдээлэл хараахан батлагдаагүй байна. Нэгдлийн үйл ажиллагаа энэ оны хоёрдугаар хагаст эцэслэн дуусах төлөвтэй байгаа гэнэ.

Гэхдээ тус 2 компани нэгдэх нь Жо Байдены засаг захиргааны эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж New York Times мэдээлэв. Учир нь Байдены засаг захиргаа томоохон компаниудын нэгдэл нь өрсөлдөөнийг сулруулж, үнийг өсгөж болзошгүй хэмээн үзэж монополийн эсрэг хэд хэдэн нэхэмжлэлийг гаргаж байсан юм. АНУ-ын Хууль зүйн яамны зүгээс өнгөрсөн намар American Airlines болон JetBlue Airlines компаниуд дотоодын нислэг хийхдээ хамтарч ажиллахаар болсон байсныг шүүхэд нэхэмжлэл гаргасан байжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41