Турк: Эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан нэг өдрийн ажил хаялт зарлажээ
2022, 2 сарын 9. 15:230

Цар тахлын дэгдэлт эрчимтэй тархсаар байгаа энэ үед Туркийн эмнэлгийн ажилтнууд ажиллах нөхцлийг сайжруулах, цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарласан байна.

Туркийн Анадолу мэдээллийн агентлагийн мэдээлснээр Туркийн эрүүл мэндийн нийгэмлэгээр тогтохгүй Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн олон мянган гишүүд нэгдэн нийслэл Анкара болон Истанбул хотод нэг өдрийн ажил хаялт зарлажээ.

Тэд цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын цагийг богиносгох, эмнэлгийн ажилтнуудын эсрэг хэл ам, бие махбодийн хүчирхийллийг арилгах, цар тахлын дэгдэлттэй энэ үед халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардагдах нөхцлийг бүрдүүлэхийг засгийн газраас хүссэн байна.

Туркийн анагаах ухааны нийгэмлэгийн доктор Али Хайдар Темел “Бид хүн шиг амьдрахын тулд ядаж л хангалттай орлоготой байхыг хүсч байна. Одоо авч буй цалингаараа амь зуух үнэхээр хэцүү байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Туркийн эрүүл мэнд, эмнэлгийн ажилчдын дундаж орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс арай дээгүүр байдаг аж.

Сөрөг хүчин болох Сайн намын зүгээс мэдэгдэхдээ “Сүүлийн хоёр жилийн хугацаанд 3000 орчим эмч Туркийг орхин гарсан. Хэрэв эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулахгүй бол энэ салбарын бүх чадалтай боловсон хүчнээ алдахад хүрээд байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41