Хятад улс сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаа Японы хамгийн том хүнсний импортлогч орон болжээ
2022, 2 сарын 10. 3:580

Хятад улс АНУ, Хонконгийг ардаа орхин долоон жилийн дараа анх удаа Японы хамгийн том хүнсний импортлогч орон болжээ.

Хятад-Японы харилцаа муудсан хэдий ч Японоос импортлох далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон архины эрэлт хэрэгцээ эрс нэмэгджээ.

Хонконгийн South China Morning Post сонины 9-ний өдөр Японы засгийн газрын мэдэгдлийг иш татан мэдээлснээр, Хятад улс өнгөрсөн онд 222 тэрбум 400 сая иенийн үнэ бүхий японы хүнсний бүтээгдэхүүнийг импортолсноор сүүлийн 7 жилийн хугацаанд дахин тус улсын хүнсний хамгийн том импортлогч болсон тухай онцолсон байна.

Хятадын Японоос авах хүнсний импортын хэмжээ 2020 онтой харьцуулахад 35.5 хувиар өссөн аж. Уг өсөлтийн ачаар Япон улс нь өнгөрсөн онд 1 их наяд иенд хүргэхээр төлөвлөсөн байсан хүнсний экспортын зорилтоо биелүүлжээ.

Тодруулбал, хясааны экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 104 хувиар өссөн бөгөөд голчлон Хятад болон АНУ руу экспорт хийжээ. Түүнчлэн өмнөх онтой харьцуулахад 70, 66 хувиар тус тус өссөн японы виски, сакэны ихэнхийг Хятад улс импортлон авсан аж.

Хятадын дараа Хонконг, АНУ, Тайвань, Вьетнам, Солонгос, Тайланд, Сингапур, Австрали зэрэг улсууд Японы хүнсний хамгийн том импортлогч орон болдог байна.

Өмнө нь Японы засгийн газар 2006 онд хүнсний экспортыг 1 их наяд иен болгох зорилт тавьж, 2013 он гэхэд түүндээ хүрэх төлөвлөгөө гаргаж байсан юм. Хэдийгээр 1 их наяд иенийн гүйцэтгэл хэдэн жилээр хойшлогдсон ч Японы засгийн газар зорилтоо дахин нэмэгдүүлж, 2025 он гэхэд хүнсний экспортын хэмжээг 2 их наяд иен болгох төлөвлөгөө гаргажээ.

Гэвч Тошиба их сургуулийн профессор Норико Хама хэлэхдээ, "Японы дотоодын зах зээл аажмаар буурч байгаатай холбоотой энэхүү зорилт нь биелэгдэхэд хүндхэн зорилт юм. Цалин орлогын хэмжээ зогсонги байдалтай байгаа энэ үед иргэд өмнөх шигээ гадуур хооллож, үнэтэй хүнс авч чадахгүй байна. Хүн амын цөөрч буй байдал ч үүнд нэрмээс болж байна” хэмээн дурдсан байна.

Токиогийн их сургуулийн профессор Кевин Шорт хэлэхдээ, Японы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь хилийн чанад дахь хэрэглэгчдийн хувьд чанар болон бэл бэнчингийн билэгдэл болдог тул өндөр үнээр зарагддаг гэв. Гэсэн хэдий ч Японы засгийн газар Фукушима Дайчи АЦС-ын бохирдсон усыг Номхон далай руу цутгаж эхэлбэл Японы хүнсний аюулгүй байдлын асуудал дахин сөхөгдөж, экспортод дахин сөргөөр нөлөөлнө гэж тэрээр таамагласан байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01