Казахстан улс Оросын хөрөнгө оруулалтаар 1.5 тэрбум ам.долларын 11 нэмэлт төсөл хэрэгжүүлж байна
2022, 2 сарын 11. 16:400

Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр орны цаг үеийн асуудлаар ярилцаж, иж бүрэн хамтран ажиллахаа амлалаа гэж Казань форум орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлэв.

Казахстаны ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, ерөнхийлөгч Токаев 10-ны өдөр Орост төрийн айлчлал хийн ерөнхийлөгч Путинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн ба боловсрол, зам тээвэр, цахимжуулах, сансар, цөмийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийх үеэр Путин хэлэхдээ "өнгөрөгч нэгдүгээр сард Казахстан улсын аюулгүй байдалд дотоодын болон гадны улсуудын нөлөөлтэй босогчид урьд өмнө хэзээ ч байгаагүй аюул заналхийллийг учруулсан билээ. Уг эмгэнэлт үйл явдлын дараа Казахстаныг хэвийн болгохоор хичээж буй Ерөнхийлөгч Токаевын хүчин чармайлтыг бид бүх талаар дэмжих болно” хэмээн онцлов.

Ерөнхийлөгч Токаев “Өнгөрсөн онд хоёр орны хоёр талын худалдааны хэмжээ 21 тэрбум ам.долларыг давсан. Өдгөө дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй манай 2 орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж, стратегийн найдвартай холбоотон болж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр цааш үргэлжлүүлэн “Оросын компаниуд Казахстанд 17 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба эдүгээ 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 11 нэмэлт төслийг боловсруулж байна" хэмээн дурдсан байна.

Казахстан улсад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын дараа анх удаа уулзсан хоёр удирдагчид урт ширээний ард бие биенээсээ хол зайдуу суухын оронд хуучин ЗХУ-ын уламжлал ёсоор дотночлон гар барьж, тэврэлдэн мэндчилсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
1
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04