Нэгдүгээр сард Теслагийн Хятад дахь үйлдвэр 59845 машин худалдаалагджээ
2022, 2 сарын 15. 16:140

БНХАУ-ын Суудлын автомашины холбооноос даваа гарагт мэдээлснээр, АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла корпорацын Хятад дахь үйлдвэр өнгөрөгч сард 59845 машин худалдаалжээ.

Теслагийн Шанхай хот дахь үйлдвэрт тэд Модель 3 загварын седан, Модель Y загварын спорт тоноглол бүхий машиныг үйлдвэрлэдэг юм.

Харин 2021 оны арван-хоёрдугаар сард тэд нийт 70847 машин борлуулсан бөгөөд үүнээс үзэхэд тэдний борлуулалт 16 хувиар буурсан байна. Гэвч тус үзүүлэлтийг Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалттай харьцуулахад илт өндөр байгаа гэнэ. Тодруулбал, Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч Нио нэгдүгээр сард 9652 машин худалдаалсан бол Xpeng компани 12922 машин худалдаалжээ.

Хятад улсын хувьд өнгөрсөн сард нийт 2.11 сая суудлын автомашин худалдаалсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад даруй 4.5 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00