Хятадын Uber гэгддэг Диди Чусинг компани ажилчдынхаа 20 хувийг цомхотгохоор болжээ
2022, 2 сарын 17. 2:140

Технологийн томоохон компаниудын үйл ажиллагаанд Хятадын эрх баригчид хатуу зохицуулалт хийсээр буй энэ цаг үед Хятадын Uber гэгддэг дуудлагын такси үйлчилгээ үзүүлэгч Диди Чусинг компани ажилчдынхаа 20 хувийг цомхотгохоор төлөвлөжээ.

Тус улсын эдийн засгийн мэдээллийн төрөлжсөн сэтгүүл болох Цайжины мэдээлснээр, компанийн зүгээс хилийн чанад дахь салбар болон автомат жолоодлогын хэлтсээс бусад бараг бүхий л харьяа хэлтэс уг цомхотголд өртөх болно гэжээ.

Тус компани нь нэгэн цагт Хятадын дуудлагын такси үйлчилгэээий зах зээлийн 90%-ийг хянаж, өнгөрсөн оны зургадугаар сард Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа маш амжилттайгаар гаргаад байсан юм. Гэвч үүний дараахан эрх баригчдын зүгээс Диди Чусинг компанийн гол орлого олдог аппликейшнд шинэ гишүүний бүртгэл үүсгэхийг хориглосноор борлуулалт огцом буурахад хүргэжээ.

Тус компанид 15 мянга орчим үндсэн ажилчид ажилладаг бөгөөд энэ удаагийн цомхотголд өртөх ажилчдын тоо 3000-д хүрэх төлөвтэй байгаагийн дээр ирэх 4-р сар гэхэд энэхүү үйл ажиллагаа дуусахыг Хятадын хэвлэлүүд онцолсон байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45