АНУ-ын Хууль зүйн яам криптовалютын хүрээнд хууль сахиулах багийг томилжээ
2022, 2 сарын 18. 15:430

АНУ-ын Хууль зүйн яамнаас криптовалютын хүрээнд хууль сахиулах багийг бүрдүүлж, тус багийг ахлан ажиллах прокурорыг томилжээ.

Шинээр бүрдүүлсэн баг нь Хойд Солонгос, Иран зэрэг улс орон, кибер гэмт хэрэгтнүүдийн үйлддэг криптовалютын далд, хууль бус явуулгуудыг мөрдөх, шалгах ажлыг ахлах юм.

Тийнхүү Хууль зүйн яамнаас томилсноор Криптовалютын хууль сахиулах үндэсний багийг Чой Июн Ён гэх эрхэм ахлах гэнэ. Түүний үндсэн үүрэг нь криптовалют болон бусад дижитал хөрөнгийн эргэн тойронд үйлдэж буй гэмт хэргүүдийг илрүүлэх, цаашлаад тэр төрлийн гэмт хэргийг таслан зогсоох юм.

Сүүлийн жилүүдэд криптовалют олон нийтийн анхаарлыг татах болсон бөгөөд үүнд хөрөнгө оруулах хүмүүсийн тоо ч эрчимтэй нэмэгдсэн байна. Улмаар эрэлт ихсэх тусам энэ төрлийн кибер гэмт хэрэг гарах нь олширч байгаа ажээ. Тийнхүү 2021 онд л гэхэд криптовалютын хууль бус шилжүүлэг 80 хувиар өсөж, нийт 14 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг залилсан байна.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17