Volkswagen компани Huawei-ийн бие даасан жолоодлогын системийг тэрбум еврогоор авахаар хэлэлцээ хийж байна
2022, 2 сарын 19. 4:100

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хамгийн том компани болох Huawei Technologies-ийн бие даасан жолоодлогын бизнесийг тэрбум еврогоор авахаар ярилцаж байгаа талаар Хонг Конгийн Эдийн засгийн өдөр тутмын сонин 18-ны өдөр мэдээлэв.

Германы сар тутмын эдийн засаг, бизнес санхүүгийн талаар мэдээлэл хүргэдэг Мanager сэтгүүлд мэдээлснээр, Volkswagen компанийн хувьд бие даасан жолоодлогын технологийг худалдан авах зорилгоор сүүлийн хэдэн сарын турш Huawei-тэй өндөр түвшний яриа хэлэлцээ хийсээр байгаа хэмээн дурдсан байна.

Volkswagen компанийн гүйцэтгэх захирал Херберт Дисс 16-ны өдөр хэлэхдээ, ирэх 25 жилийн хугацаанд бие даасан жолоодлого нь автомашины үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэх тул холбогдох техникийн тоног төхөөрөмжөөр өөрийн чадавхийг нэмэгдүүлэх шинэ хамтрагчдыг хайж байгаагаа цохон тэмдэглэсэн аж.

2020 оны эцсийн байдлаар Volkswagen групп нь Porsche-тэй хамтран Volkswagen-ийн 53.3 хувийг эзэмшиж байгаа бол Германы Доод Саксон муж 20 хувийг эзэмшиснээр хоёрдугаарт бичигдэн Катарын хөрөнгө оруулалтын газар 9.7 хувийг эзэмшин гуравдугаар байрыг эзэлдэг байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00