Швейцарын Credit Suisse банк авлигач, дарангуйлагч, гэмт хэрэгтнүүдэд үйлчилж байсан нь илчлэгджээ
2022, 2 сарын 22. 8:270

Швейцарийн томоохон банк болох Credit Suisse олон арван жилийн турш дарангуйлал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдтэй хамтран ажиллаж байсан нь илчлэгджээ.

The New York Times, The Guardian зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, шүгэл үлээгч Rat Deutsche Zeitung гэх Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Credit Suisse банкны харилцагч 30,000 хүний ​​18,000 гаруй дансны мэдээллийг дэлхийн 46 хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн тухай онцолжээ.

Эдгээр дансыг 1940-2010 оны хооронд нээсэн бөгөөд нийтдээ 100 гаруй тэрбум ам.доллар байршиж байсан байна.

Тус мэдээнд дурдаснаар Credit Suisse банк нь хууль бус хөрөнгөтэй холбоотой аливаа үйлдлийг таслан зогсоох үүрэг хүлээсэн хэдий ч олон арван жилийн турш хэт баян чинээлэг хүмүүст төдийгүй гэмт хэрэгт холбогдсон хүмүүст данс нээж, харилцагчаар хүлээн авч үйлчилж байжээ.

Иорданы хаан II Абдулла, Египетийн дарангуйлагч Хосни Мубаракийн хоёр хүү, Пакистаны тагнуулын даргын хөвгүүд, авлигын хэрэгт холбогдсон Венесуэлийн албан тушаалтнууд, Филиппиний хүний наймаачид, Ливаны дуучны найз бүсгүйн амийг хөнөөсөн тэрбумтнууд гээд уг жагсаалт цааш хөврөх аж.

Зарим дансыг 1940-өөд онд нээсэн ч гуравны хоёроос илүү нь 2000 оноос хойш нээгдсэн гэж The Guardian сонин мэдээлжээ.

Хамгийн анхаарал татаж буй нь тус банкны ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ сэжигтэй үйлдлийг мэдснийхээ дараа ч хамтран ажилласаар байсан тухай New York Times тэмдэглэв. Тодруулбал Венесуэлийн нэгэн албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл аль хэдий нь цацагдсныг үл харгалзан данс нээж, харилцагчаар хүлээн авсан нь тогтоогджээ.

Энэхүү тайлангийн хариуд Credit Suisse "эдгээр дансууд нь хэдэн арван жилийн өмнө нээгдсэн дансууд, бид тодорхой үйлчлүүлэгчдийн талаар тайлбар өгөх боломжгүй ч жагсаалтад орсон олон данс аль хэдийн хаагдсан" гэж тайлбарлав. Үргэлжлүүлэн “энэ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд ихээхэн өөрчлөлт гарсан Швейцарийн санхүүгийн зах зээлийг гутаах оролдлогын нэг хэсэг бололтой" гэж мэдэгджээ.

Энэхүү мэдээлэл алдагдсан нь нууцлал сайтай гэдгээрээ алдартай Швейцарийн банкууд, ялангуяа Credit Suisse-ийн эсрэг хуулийн мөрдөн байцаалтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж The New York Times таамаглаж байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04