Германы зүгээс “Умардын урсгал-2” хийн хоолойн зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоохоор болжээ
2022, 2 сарын 22. 23:172

Ассошиэйтед Пресс болон Франсс Пресс агентлагуудын орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, Герман улсын зүгээс ОХУ -ын эсрэг хориг арга хэмжээ авч "Умардын урсгал-2" хийн хоолойн төслийн үйл явцыг зогсоох болсноо мэдэгдлээ.

Германы канцлер Олаф Шольц мөн өдөр сэтгүүлчдэд хандан, ОХУ-ын талаас сүүлийн өдрүүдэд Украинд явуулж буй үйл ажиллагааны хариуд "Умардын урсгал-2" төслийн зөвшөөрөл олгох явцыг зогсоож буйгаа цохон тэмдэглэв.

Тус хийн хоолой нь 1230 километр урттай ба Оросоос Балтийн тэнгисийн ёроолоор дамжин Герман хүрдэг юм.

Нефть болон байгалийн хийн салбар импортоос бүрэн хамааралтай байдаг Герман улс нь байгалийн хийг харьцангуй хямд үнээр авах зорилгоор энэхүү төслийг 2012 онд эхлүүлж өнгөрсөн 9-р сард бүтээн байгуулалтын ажил дуусаад байсан хэдий ч өдийг хүртэл зөвшөөрөл олгох явц шийдэгдээгүй хүлээлтийн байдалтай байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
66.181.161.112
   /
2022, 2 сарын 24. 9:29

Сэм авгын хатгаасаар илүү өндөр үнээр авч мөнгө идэх ндээ

Zochin
202.126.89.171
   /
2022, 2 сарын 23. 11:03

Өмхий нөөцүүд хөлдөж үхэх гэж бгаан ирэх өвөл

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00