Байгалийн хий экспортлогч орнуудын чуулган Катар улсад амжилттай зохион байгуулагдлаа
2022, 2 сарын 23. 12:460

Катар улсын нийслэл Доха хотод байгалийн хий экспортлогч улсуудын нэгдсэн чуулган хоёр хоногийн турш үргэлжилж, амжилттай зохион байгуулагдлаа.

Эмир Шейх Тамим бин Хамад аль Танигийн мэдэгдсэнээр байгалийн хий экспортлогч 11 улсыг оролцуулсан тус чуулган энэ даваа гарагт зохион байгуулагдсан бөгөөд чуулганы үеэр хэлэлцсэн хамгийн чухал сэдэв нь дэлхийн зах зээлд байгалийн хийн үнийг тогтворжуулах байв. Мөн чуулганд оролцсон улс орнууд байгалийн хийн дэд бүтцийн хүрээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг дуу нэгтэй хэлсэн юм. Ийнхүү чуулганд оролцсон улс орнуудын онцлох мэдэгдлийг хүргэе.

Катар

Шейх Тамимын хэлснээр, чуулганд оролцсон улсууд дэлхийн зах зээлд гаргаж буй нийлүүлэлтээ тасалдуулахгүй, чанартай гаргах, байгалийн хийн үнийг тогтвортой хэмжээнд хадгалахаар чармайн ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн эмир дэлхийн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангахын тулд байгалийн хий экспортлогч, импортлогч орнуудын хүрээнд дахин чуулахыг уриалсан байна.

ОХУ

Чуулганд оролцсон ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шулгинов Украины хурцадмал байдлын тухайд ямар нэг мэдэгдэл хүргээгүй ч “Оросын байгалийн хийн компаниуд хүчинтэй гэрээнүүдээ чандлан мөрдөж байгаа” хэмээжээ.

АНЭУ

АНЭУ-ын эрчим хүчний сайд Сухайл аль-Мазроуэй газрын тосны эрчимтэй өсөлт нь эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалаагүй, цэвэр геополитикийн асуудал болохыг цохон тэмдэглэжээ.

Иран

Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси ОХУ-д хамаарах хязгаарлалтын тухайд, “Энэ чуулганд оролцож байгаа улс орнууд ямар ч хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Хязгаарлалт тогтоох нь хэнд ч ашиггүй болохыг бид бүгд мэднэ” хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Иран улс байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа ч АНУ-аас тогтоосон хязгаарлалтаас болж дорвитой алхам хийж чадахгүй байгаагаа илэрхийлжээ.

Ирак

Ирак улсын Газрын тосны сайд Ихсан Абдул-Жаббар Исмайлын мэдэгдсэнээр, Ирак улс түүхэндээ анх удаа байгалийн хийн салбартаа хамгийн их хөрөнгийг оруулах болсон байна.

Ташрамд дурдахад Катар улсын хувьд саяхан АНУ-тай холбогдсон бөгөөд АНУ-ын талаас тэдэнд хүсэлт тавьсан нь, Украин улсын нөхцөл байдал хурцдаж, байгалийн хийн хүрээнд ОХУ-д хязгаарлалт тогтоовол Катар улсыг тэдний байгалийн хийн эрэлтийг хангаж өгөөч гэсэн юм. Гэвч тэдний зүгээс хүсэлтийг хүлээж аваагүй нь Катар улсад АНУ-ын эрэлтийг бүрэн хангах хэмжээний байгалийн хийн үйлдвэрлэл явагддаггүй ажээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02