Porsche IPO зарлан олон нийтэд нээлттэй компани болно
2022, 2 сарын 24. 1:570

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани нь өөрийн харьяаны спорт автомашины брэнд болох Porsche-г олон нийтэд нээлттэй болгож IPO зарлахаар шийджээ.

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, Volkswagen Компани өөрийн эзэмшлийн Porsche Automobile Holdings SE-тэй IPO хийх тохиролцоонд хүрсэн ба хоёр талаас баталгаажуулах үйл явц үлдээд байгаа талаар мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараа Украйны хямралтай холбогдуулан Volkswagen компанийн хувьцаа долоон хувиар өсч 187.94 еврод хүрч хаагдсан байна.

Volkswagen компанийн зүгээс IPO хийн босгосон хөрөнгөө цахилгаан автомашины хувиргалт, бие даасан жолоодлогын технологи, цахилгаан автомашины батарейг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар Porsche нь Volkswagen-ийн нийт ашгийн 34 хувийг бүрдүүлснээр барахгүй өнгөрсөн онд 301,915 автомашин борлуулж түүхэн дээд амжилтыг үзүүлсэн байна.

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид Тesla компаниас санаа өөрсдийн бизнесийн үнэлгээгээ өсгөхийн тулд сүүлийн үед цахилгаан машин, шинэ технологид анхаарлаа хандуулах болоод байгаа билээ.

Mercedes-Benz компанийн хувьд дээд зэрэглэлийн цахилгаан автомашинд чиглэсэн стратегийг өөрийн хөрөнгө оруулагчиддаа онцлон танилцуулсан бөгөөд тус компанийн хувьцааны үнэ энэ жил л гэхэд 9 хувиар өсөөд байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53