БНХАУ 2025 он гэхэд жилд 17 сая нислэг үйлддэг болохоор төлөвлөжээ
2022, 2 сарын 24. 13:280

Эйрбус компанийн Хятад дахь салбараас лхагва гарагт мэдээлснээр, тэд 2021 онд Хятадын зах зээлд нийт 142 агаарын хөлөг нийлүүлжээ.

Тэдгээрийн дийлэнх буюу 130 онгоц нь нэг коридорт хөлөг бол үлдсэн нь илүү олон суудлын багтаамжтай хөлгүүд юм. Тийнхүү Эйрбус компанийн 2021 онд үйлдвэрлэсэн нийт агаарын хөлгийн 23 хувь нь Хятадын зах зээл рүү гарсан байна. Ингэснээр Хятад улс нь Эйрбусын хамгийн том зах зээлээр тодорч байгаа юм.

2021 оны сүүлээр хийсэн судалгаагаар, БНХАУ-ын агаарын тээврийн салбарт Эйрбус компанийн үйлдвэрлэсэн 2100 орчим арилжааны агаарын хөлөг, 330 гаруй нисдэг тэрэг ашиглалтад байдаг гэсэн тоо гарсан байна.

Хятадын агаарын тээврийн ирэх таван жилийн төлөвлөгөөгөөр, 2025 он гэхэд иргэний агаарын тээврийн үйлчилгээг 270 хөлгөөр нэмэгдүүлж, жилд 930 сая зорчигч тээвэрлэж, 17 сая нислэг үйлдэх гэнэ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45
Өмнөд Солонгост бүх нийтийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ
02024-3-28 11:41