Маскын дүүг компанийн дотоод мэдээлэл ашиглан хувьцаагаа зарсан хэмээн сэжиглэн шалгаж байна
2022, 2 сарын 25. 9:560

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийн дүү компанийн дотоод мэдээллийг ашиглан хувьцаагаа зарсан байж магадгүй хэмээн үзэж шалгаж эхэлсэн талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдаснаар, Үнэт цаас, биржийн хорооны үзэж буйгаар Илоны дүү Кимбал Маскыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Теслагийн 108 сая долларын үнэ бүхий хувьцааг зарахдаа компанийн дотоод мэдээллийг ашигласан гэж сэжиглэж байгаа юм. Учир нь Кимбал багагүй хэмжээтэй Теслагийн хувьцааг худалдсаны маргааш нь Илон Теслагийн өөрийн мэдлийн 10 хувийг худалдах эсэх асуудлаар өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан санал хураалт явуулсан юм. Энэхүү жиргээг зах зээл муу мэдээ хэмээн хүлээн авч, Теслагийн хувьцаа унасан билээ.

Кимбал бол Илоны төрсөн дүү төдийгүй Теслагийн менежментэд оролцдог гэдгийг Үнэт цаас, биржийн хорооны зүгээс дурдсан байна. Тус байгууллагын зүгээс Кимбалыг ахаасаа Твиттерт санал асуулга явуулах төлөвлөгөөг сонссон байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Кимбал мөн Теслагийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм.

Маск Financial Times сонинд яриа өгөхдөө "Кимбал энэ жиргээний талаар урьдчилж мэдээгүй байсан" гэж хэлжээ.

Эх сурвалж: HanKyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26