Хэрхэн сайн сонсогч болох вэ?
2022, 3 сарын 7. 9:000

 

Ажлын байр болоод амьдрал дээр ч харилцааны ур чадвар маш чухал байр суурийг эзэлдэг. Өөрийн санаа бодол, үзэл баримтал, заавар зөвлөгөөгөө товч бөгөөд тодорхойгоор хүнд ойлгуулж чаддаг байх нь ямар ч карьерын явцад таныг амжилтад хөтөлнө. Харилцааны ур чадварын хамгийн сайхан зүйл нь хүн хичээх л юм бол өөртөө хэвшүүлж болдог. Харин харилцааны ур чадвартай болоход хамгийн чухал нь сонсох чадвар байдаг.

Тэгвэл сонсох чадвар гэж юу вэ?

Сонсох чадвар гэдэг ньхүний яриаг сайтар анхаарч, тэдний юу ярьж байгааг бүрэн гүйцэд ойлгож, мэдээллийг бүрэн хүлээн авч, хариу үйлдэл үзүүлэхийг хэлдэг.

Идэвхгүй сонсогчдын хувьд хүний яриаг сонсож байдаг ч ямар санаа ойлгуулах гэснийг нь бүрэн ухаардаггүй бол идэвхтэй сонсогчид хүний яриаг давтуулалгүй гүйцэд ойлгож, шаардлагатай хариу үйлдлийг оновчтойгоор хүргэдэг юм.

Идэвхтэй сонсогчид нь харилцан ярианы явцад хүний ярианд бүрэн анхаарч байгаагаа ямар нэг байдлаар илэрхийлж байдаг бөгөөд ингэснээр ярьж буй хүний зүгээс нөгөө хүнээ анхаарч байгааг ажиглан, өөртөө итгэлтэйгээр бүхнээ ярих нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Сайн сонсогч байснаар хүн бусадтай илүү гүнзгий холбоо үүсгэдэг бөгөөд бусдын итгэлийг хүлээдэг, асуудлыг оновчтойгоор шийдвэрлэдэг, илүү өргөн хүрээний мэдлэгтэй болдог, чухал мэдээллийг орхигдуулдаггүй зэрэг давуу талтай.

Тэгвэл хэрхэн сайн сонсогч болох вэ?

-Яригчийн өгч буй мэдээллийг хураангуйлж, гол мэдээллийг түүж чаддаг байх

-Нээлттэй хариулт өгөх асуулт тавих, зөвхөн тийм, үгүй гээд орхих асуултаас татгалз

-Тодорхой асуулт тавих

-Анхааралтай сонсож, богино хариу өгч байх

-Өөрт тохиолдсон ижил түүхийг ярих

-Өөрийнх нь ярианаас жишээ авах

-Толгой дохих

-Инээмсэглэх

-Анхаарал сатааруулсан хөдөлгөөн хийхгүй байх

-Ярьж буй хүний нүд рүү харж, сонсох

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
8
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02