Дэлхийн хамгийн том үүрэн холбооны “Mobile World Congress” үзэсгэлэнд Оросын павильоныг барихгүй
2022, 2 сарын 26. 1:250

Испанийн Барселона хотод удахгүй зохион байгуулагдах дэлхийн хамгийн том гар утасны үзэсгэлэн болох “Mobile World Congress”-д Оросын павильоныг байгуулахгүй гэдгээ онцолжээ.

Тус үзэсгэлэнг зохион байгуулж буй Дэлхийн үүрэн холбооны операторуудын холбооны зүгээс орон нутгийн цагаар 25-ны өдөр "Украины нутаг дэвсгэрт түрэмгийлсэн Оросыг хатуу зэмлэн буруушааж байна" хэмээн мэдэгдсэн талаар Ассошиэйтед Пресс болон Ройтерс агентлагууд мэдээлэв.

Дэлхийн үүрэн холбооны операторуудын холбоо өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, "Одоогийн нөхцөл байдал хийгээд олон хүний ​​амь нас харамсалтайгаар хохирч байгааг харсаар буй энэ үед бидний зохион байгуулж буй энэ үйл ажиллагаа тийм ч чухал биш юм шиг санагдаж байна. Манай холбооны зүгээс бүх хориг арга хэмжээ, засгийн газрын бодлогыг дагаж мөрдөх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тус үзэсгэлэнд Оросын 10-аад компани оролцохоор мэдүүлгээ өгсөн ба тэдгээр нь оролцох боломжтой хэвээр байгаа ч зохион байгуулагчид Оросын компаниудыг танилцуулах зорилгоор тусгайлан павильон байгуулахааргүй болсон аж.

2-р сарын 28-аас 3-р сарын 3-ны хооронд Барселона хотод зохион байгуулагдах “Mobile World Congress” үзэсгэлэнд дэлхийн 150 орны 1500 компани оролцож, ойролцоогоор 50,000 орчим зочид үзэж сонирхох болно гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02