АНУ: ОХУ-ын Төв банк болон төрийн баялгийн сангийн гүйлгээнд хориг тавьжээ
2022, 3 сарын 1. 2:421

АНУ-ын засгийн газар Оросын төв банк болон Оросын засгийн газрын гадаад валют олох суваг болох Оросын баялгийн сан гэгддэг “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF)”-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Financial Times сонины мэдээлснээр, АНУ-ын Сангийн яам орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдэгдэхдээ, Сангийн яамны харьяа Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC) АНУ-ын иргэдийг Оросын Төв банк болон Оросын төрийн баялгийн сан, мөн Сангийн яамтай ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийхээс сэргийлэх арга хэмжээг авч буйгаа дурджээ.

АНУ-ын Сангийн яам “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан”-г тусгайлан цохон тэмдэглэж, тус сангийн ерөнхийлөгч Крилл Дмитрий нь Ерөнхийлөгч Владимир Путины ойрын туслах бөгөөд АНУ болон гадны орнууд дахь санхүүжилтийн баталгааг хариуцдаг хэмээн онцолжээ. Уг сан нь ОХУ-ын бүтээсэн “Ковид-19” цар тахлын эсрэг вакцин болох "Sputnik V"-ийн экспортод оролцдог аж. “”Оросын шууд хөрөнгө оруулалтын сан” бол Оросын бат бөх үндэс бүхий авлига, олон улсын нөлөөллийн бэлгэдэл юм" гэж АНУ-ын засгийн газрын холбогдох албан тушаалтан нэмж тайлбарлажээ. Энэхүү хориг арга хэмжээг авснаар сүүлийн өдрүүдэд гадаад валютын нөөцөө бүрдүүлж эдийн засгийн илүүдэл санг бий болгохоор оролдож буй Оросын санаархлыг таслан зогсооход ихээхэн үүрэг гүйцэтгэнэ хэмээн таамаглаж байгаа аж.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ, "энэхүү урьд хожид байгаагүй хориг арга хэмжээ нь бүс нутгийн тогтворгүй байдлыг өдөөх Оросын үйл ажиллагаанд хөрөнгө гаргах боломжийг ихээр хязгаарлахаас гадна Путин болон түүний ойрын хүрээллийнхэнийг онилж буй явдал юм” хэмээн мэдэгдэв.

Гэвч АНУ-ын Сангийн яамны зүгээс олон улсын эрчим хүчний үнийн хэлбэлзэлд санаа зовниж буйгаа илэрхийлэн “эрчим хүчтэй холбоотой зарим гүйлгээнд уг хориг арга хэмжээ үл хамаарах болно" гэж цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Аагий
66.181.161.85
   /
2022, 3 сарын 4. 16:23

Америк дайныг өдөөгч турхирагч улс үндэстнийг бутаргагч түрэмгийлэгч чөтгөрийн элч болсон энэ улсын нэрийг барьсан хүмүүс угаасаа харамсана даа .. орос ах нар 1 амьдархаас 2 амьдарахгүй хүчээ үзүүлвэл яасан юм бэ........

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15