Женерал Моторс, Эрикссон, Волво карс зэрэг компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоолоо
2022, 3 сарын 1. 9:580

ОХУ Украин улстай дайтаж байгаа энэ үед томоохон компаниуд Орос улсад үйл ажиллагаагаа зогсоох болжээ.

Улмаар даваа гарагт Фокс Бизнес сувгаас мэдээлснээр, Америкийн машин үйлдвэрлэгч, Женерал Моторс компани ОХУ руу машинаа экспортлохоо больсон байна. Компанийн мэдээлснээр, экспортыг хэдий хэр хугацаанд зогсоох нь тодорхойгүй юм.

Мөн Волво карс, Сканиа, Эрикссон зэрэг Европ тивдээ томоохон байр суурь эзэлдэг компаниуд ч Орос улсад үйл ажиллагаа явуулахаа больсон байна.

Харин гэр ахуйн барааны дэлгүүр ИКЕА ОХУ дахь салбараа нээлттэй орхиж, Украин дахь дэлгүүрүүдээ хаасан байна. Тэдний мэдэгдсэнээр, “Бид Украин дахь ажилчдынхаа аюулгүй байдалд баталгаа өгч чадахааргүй нөхцөл байдал үүссэн тул тус улс дахь салбар дэлгүүрүүдийнхээ үүдийг барьсан. ОХУ-д манай дэлгүүрүүд хэвийн ажиллаж байгаа. Гэсэн ч нөхцөл байдлыг ойроос ажиглаж байна” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59