Европын Хөл бөмбөгийн Холбоо Газпромтой хамтрахаа болилоо
2022, 3 сарын 1. 10:390

Европын Хөл бөмбөгийн холбооноос даваа гарагт мэдээлснээр, тэд ОХУ-ын байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч Газпромтой хамтын ажиллагаагаа дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

Тэдний мэдэгдсэнээр, “Бидний гаргасан шийдвэр нэн даруй хүчинтэй болох бөгөөд Европын Хөл бөмбөгийн холбооны аваргуудын лиг, шигшээ багуудын тоглолт, ЕВРО 2024 зэрэг бүх тоглолтын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилнэ” хэмээсэн юм.

Газпромын хувьд 2012 онд Европын Хөл бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж, ивээн тэтгэгчээр ажиллах болсон бөгөөд 2021 онд хамтын гэрээгээ шинэчилж, 2024 он хүртэл сунгасан байжээ. Харамсалтай нь Европын Хөл бөмбөгийн холбооноос ийнхүү хамтын ажиллагааны гэрээгээ дуусгавар болгож байгаа .

Түүнчлэн дан ганц Европын Хөл бөмбөгийн холбоогоор зогсохгүй ХБНГУ-ын Шальке клуб ч мөн Газпромтой хамтран ажиллахаа зогсоожээ. Шальке клубийн хувьд 2007 оноос хойш Газпромтой хамтран ажиллаж, тэд хамгийн том ивээн тэтгэгч нь байсан юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02