Украин улсын засгийн газар зэвсэгт хүчнээ санхүүжүүлэхээр өнөөдөр буюу мягмар гарагаас эхлэн бонд гаргаж зарахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь даваа гарагт Оросын рублийн ханш 30 орчим хувиар унасны дараа гарсан юм.
Улмаар Украин улсын Сангийн яамнаас Твиттер хуудаснаа нийтэлснээр, “ОХУ-ын цэргийн түрэмгийллийн үед Сангийн яам ард иргэд, бизнесийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчдад манай засгийн газраас гаргах цэргийн бондыг худалдан авч, Украин улсын төсвийг дэмжих саналыг тавьж байна” хэмээсэн юм.
Тийнхүү яамнаас мэдээлж байгаагаар, нэг жилийн хугацаатай бонд бүр 1000 гривенээр үнэлэгдэх бол хөрөнгө оруулагчдад санал болгох хүүг дуудлага худалдаагаар тогтооно гэжээ. Бондоос олох орлого бүхэлдээ Украин улсын Зэвсэгт Хүчний хэрэглээг хангахад зориулагдах гэнэ.
Эх сурвалж: BBC