Оросын төрийн хэвлэл мэдээллийн Youtube сувгууд Европ тивд хаагджээ
2022, 3 сарын 2. 0:070

Google-ийн охин компани болох YouTube орон нутгийн цагаар 1-ний өдөр ОХУ-ын төрийн өргөн нэвтрүүлгийн Russia Today (RT) болон мэдээллийн Sputnik агентлагийн сувгийг Европ тивийн бүс нутагт хаах болсноо зарлалаа.

Үүнээс ердөө нэгхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээний Facebook платформ ч Европын холбооны газар нутагт Russia Today болон Sputnik агентлагуудын контентыг хаахаар болоод байсан юм.

Нэмж дурдахад Британийн засгийн газрын харьяа Өргөн нэвтрүүлгийн зохицуулагч байгууллага болох Ofcom нь Russia Today-ийн олон нийтэд хүргэсэн худал мэдээлэлд хяналт тавин шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа аж.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "”Кремлийн хэвлэл мэдээллийн машин"-ыг хориглоно” хэмээн өмнө нь дурдаж байсанчлан Russia Today болон Sputnik, мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч Путины дайныг зөвтгөх худал мэдээлэлийг түгээж, манай эвслийг хагаралдуулах боломж олгохгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02