АНУ тэргүүтэй холбоотон улсууд газрын тосны стратегийн нөөцөөсөө 60 сая баррель газрын тос гаргахаар болжээ
2022, 3 сарын 2. 8:100

ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл үргэлжилж байгаа энэ үед АНУ болон Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) бусад гишүүн орнууд 60 сая баррель газрын тос яаралтай гаргахаар шийджээ.

CNN суваг болон Цагаан ордны мэдээлснээр, ОУЭА-ийн гишүүн 31 орон орон нутгийн цагаар 1-ний өдөр зохион байгуулагдсан цахим хурлын үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. Яаралтай гаргах энэхүү 60 сая баррель нефтийн тал нь АНУ-ын стратегийн нөөцөөс, нөгөө тал нь Европ, Азийн холбоотнуудаас бүрдэх аж. Тодруулбал, Солонгос, Герман, Их Британи, Итали, Нидерланд, Япон зэрэг орнууд багтах юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки уг шийдвэрийн талаар мэдэгдэл хийхдээ "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины цэргийн үйл ажиллагаа дэлхийн эрчим хүчний хангамжийг тасалдуулахаас сэргийлэх зорилгоор бид боломжтой бүх арга хэрэгслийг ашиглахад бэлэн байна. ОХУ-ын үндэслэлгүй түрэмгийллийг олон улс буруушааж, Путины сонгосон дайны үр дагаврыг шийдвэрлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт байгаа холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байгаагийн бас нэг жишээ юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Гишүүн орнууд 2011 оноос хойш анх удаа газрын тосны нөөцөө яаралтай гаргахаар тохиролцсон нь энэ юм. 1974 онд Арабын нефтийн хоригийн үр дүнд уг систем байгуулагдсанаас хойш үүнтэй ижил шийдвэрийг дөрөв дэх удаагаа гаргаж буй нь энэ аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04