Оросын магнат Абрамович хөл бөмбөгийн Челси клубээ зарах болжээ
2022, 3 сарын 3. 12:540

Оросын бизнесмен Роман Абрамович Лондон хотод харьяатай, Английн мэргэжлийн хөл бөмбөгийн клуб болох Челси клубээ зарах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Түүний бичсэнээр, “Би үргэлж клубийнхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, шийдвэрүүдээ гаргаж ирсэн. Тиймээс ч миний бие, үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд клубийг өөр хүнд зарах нь манай дэмжигчид, ажилчид, ивээн тэтгэгч болоод хамтрагчдын хувьд хамгийн зөв шийдвэр хэмээн итгэж байгаа тул зарах шийдвэрийг гаргалаа.

Энэхүү шийдвэрийг гаргах нь туйлын хэцүү байсныг ойлгоосой гэж та бүгдээс хүсэж байна. Гэвч энэ бол клубийн эрх ашгийн хувьд үнэхээр л зөв шийдвэр юм” гэжээ.

Тэрээр клубийнхээ гишүүд, ажилчидтай салах ёс хийхээр сүүлийн удаа Стэмфорд Бриджийг зорьж, салах ёс хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Роман Абрахимовичийн хувьд 2003 онд Челси клубийг 140 сая паундаар худалдан авч байсан бөгөөд түүнээс хойш тус клуб Примьер лигт таван удаа, Аваргуудын лигт хоёр удаа, Европын лигт хоёр удаа тэргүүлж байжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39